top of page
728x90.gif

PUBG MOBILE SUPER LEAGUE-Т ТӨВ АЗИАС ЯМАР БАГУУД ОРОЛЦОХ ВЭ?

Writer: Ariunzayat YunrenAriunzayat Yunren

Сарын өмнө уншигч та бүхэндээ бид ESN - eSports Network x Tencent-ийн хамтран зохион байгуулж буй "Central Asia Play-In" тэмцээний бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүргэж байсан бол испортод дурлагч бидний хүсэн хүлээсэн Grand Final-ийн тоглолтууд нэгэнт хаяанд иржээ.

PUBG MOBILE SUPER LEAGUE

Тус тэмцээнд бүртгүүлсэн 200 гаруй багаас нээлттэй сонгон шалгаруулалт явуулснаар 128 нь Group Stage-д шалгарсан юм. Харин үүнээс зөвхөн 23 баг л Play-off шатад шалгарч, урилгын 9 багтай хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс тус бүр шилдэг 8 баг “Grand Final”-д тунаж үлдээд байна.

PUBG MOBILE SUPER LEAGUE

Тэгвэл энэхүү тэмцээний эхний дөрөвт шалгарсан багууд нь "PUBG Mobile Super League - Central and South Asia Spring 2025" тэмцээний эрхийг авах бөгөөд энэхүү нэр хүндтэй, онцгой эрхийн төлөө манай  Монголын тамирчдаас гадна Киргизстан, Туркменистан, Тажикстан болон CIS бүсийн  чадварлаг баг тамирчид өрсөлдөж байгаа юм.

PUBG MOBILE SUPER LEAGUE

Сонирхолтой нь “Grand Final”-д шалгарсан 16 багаас 8 нь Монгол баг байгаа нь PUBG MOBILE сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. Үүнд бидний сайн мэдэх 4Merical Vibes, Falcons Force, IHC Sports, Stalwart Esport зэрэг багууд шалгараад байна.


Central Asia Play-In тэмцээний “Grand Final”-ийн тоглолтуудыг  03-р сарын 21-22 өдрүүдэд 20:00 цагаас ESN –eSports Network-ийн Youtube & Facebook хуудас болон Premier Sports Network 5-р сувгаар үзэн Монгол багаа хамтдаа дэмжицгээе.


Таны бодлоор цааш шалгарах 4 баг аль нь вэ?




Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page