top of page
728x90.gif

PUBG Esports эрэмбэлэлтийн системээ танилцууллаа

PUBG тоглоомын хөгжүүлэгч Krafton компани esports-ийн эрэмбэлэлтийн шинэ системийг танилцууллаа.
PUBG Esports

Шинэ системийг өгөгдлийн платформ OP.GG-тэй хамтран боловсруулсан бөгөөд баг болон тоглогчийн статистикт тулгуурлан илүү нарийн үнэлгээ өгөх зорилготой. Шинэчлэгдсэн эрэмбэлэлтийн системийг албан ёсоор хэзээ танилцуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Krafton-ийн мэдээллээр шинэ эрэмбэлэлтийн систем нь тоглогчийн үзүүлэлтүүд болох kill, damage, амьд үлдсэн хугацаа гэх мэт үзүүлэлтийг багийн оноонд нөлөөлөх байдлаар тооцох юм. Энэ нь өмнөх систем шиг зөвхөн тэмцээний эцсийн байр, оноогоор бус, тоглогчийн гүйцэтгэл шууд нөлөөлнө гэсэн үг.

Мөн бүс нутгийн түвшний тэмцээнүүдийг харгалзан үзэх бөгөөд аль нэг баг олон тэмцээнд оролцсоноор сул талтай байхааргүй систем болно гэлээ.

PUBG Esports-ийн дэлхийн эрэмбэлэлтийн систем нь энэ зун Саудын Арабын Рияд хотод зохиогдох PUBG Esports World Cup тэмцээнд оролцох багуудыг шалгаруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Харин тэмцээний хуваарь, зохион байгуулалт, шагналын сан зэрэг мэдээлэл одоогоор зарлагдаагүй байна.

Энэхүү эрэмбэлэлтийн систем нь 2025 оны esports-ийн хуанлийн эхний томоохон тэмцээн болох PUBG Global Series (PGS) 7 эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө зарлагдаж буй.

PGS 7 нь PUBG Global Partner Team Programme-д багтсан урилгаар оролцож буй 10 баг, мөн бүс нутгийн тэмцээнүүдээс шалгарсан 14 баг оролцохоор төлөвлөгдсөн. Тэмцээн нь Шанхай хотод оффлайн хэлбэрээр 4-р сарын 28-наас эхлэн зохион байгуулагдах бөгөөд 300,000 ам.долларын шагналын сантай.

Тэмцээнээс нэг долоо хоногийн даараа эдгээр багууд дахин PUBG Global Series (PGS) 8-д оролцох бөгөөд энэ хоёр тэмцээнээс авсан PGS оноо нь 12-р сард болох PUBG Global Championship тэмцээнд оролцох багуудыг тодорхойлох аж.

Comentários


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page