top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Pokémon

Pokémon тоглоом видео тоглоом хэлбэрээр эхэлсэн ч, улам өргөжиж өргөн цар хүрээтэй карт тоглоом болж, хязгааргүй олон бараан бүтээгдэхүүн, олон ангит  хүүхэлдэйн киноны цувралууд гарч,  түүгээр ч зогсохгүй цахим спорт болон өргөжиж байна.

Pokémon дэлхийн аваргын тэмцээнээ бусад салбарынхаас арай өөрөөр хийдэг.

Жилд нэг удаа Дэлхийн Аваргын төлөө

  • Scarlet and Violet

  • Pokémon GO (Niantic-ийн бүтээсэн гар утасны тоглоом)

  • Pokémon UNITE (TiMi Studio-ийн боловсруулсан MOBA)  төрлүүдээр өрсөлддөг.




Онцлогууд

Дэлхийн Аваргын тэмцээн жил бүр Европ, Америк, Ази гэсэн гурван гол бүс нутгийн ал нэг улсыг сонгодог.

Царт тахлын улмаас 2020, 2021 оны аварга шалгаруулах тэмцээнийг цуцалсны дараа 2022 онд Лондонд, 2023 онд Японы Йокохамад, 2024 онд Хавай мужийн Хонолулуд Дэлхийн Аваргаа шалгарууллаа.

Гурав дахь жилдээ бүх тасалбарууд бүрэн зарагдаж, тэмцээний үеэр лон нийтэд зориулан бүх талын арга хэмжээг нээлттэй хийлээ.

Тэмцээний хажуугаар аниме үзүүлбэр, хөзрийн тоглоомын танилцуулга, тоглоомын заавар, видео тоглоомын туршилтын хэсгүүд, мөн худалдааны Pokémon төв ажилладаг.

Энэ жил нийт 3400 гаруй өрсөлдөгчид 1000 нь видео тоглоом, 2000 нь хөзрийн тоглоом, 200 нь GO, 168 нь UNITE төрлөөр өрсөлдөж, 8000 гаруй үзэгчид хүрэлцэн иржээ.

Тэмцээнийг өвөрмөц болгодог нэг зүйл бол Pokémon тоглоом, хөзрийн тоглоомын тэмцээнийг гурван насны бүлэгт хуваадаг.  

  • Өсвөр насны ангилалд 2012 болон түүнээс хойших онд төрсөн

  • Дунд насны ангилалд 2008-2011 онд төрсөн

  • Мастер ангилалд 2007 болон түүнээс өмнөх онд төрсөн хүүхдүүд багтсан.

25 жилийн түүхийнхээ ихэнх хугацаанд Pokémon дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь алдар нэр, урамшууллын багц, бараа бүтээгдэхүүнээр шилдгүүдийг шагнадаг байв.

Одоогоор нийт шагналын сан нь 2 сая доллар; видео тоглоомын төрөл бүрийн нэгдүгээр байр тус бүр 30,000 доллар. Түүнчлэн салбар тус бүрийн шилдэг 32 оролцогчийг бүх 32 оролцогчдод 80,000 доллар хуваан олгодог. Pokémon UNITE дэлхийн аваргууд л гэхэд 500,000 долларын шагнал авдаг.

Европ, Хойд Америк, Азид бүс нутгийн тэмцээнүүдийн мастер ангилалд түрүүлсэн тамирчид 15,000 доллар авдаг. Мөн Ойрхи Дорнод, Өмнөд Африк зэрэг бүсүүдэд үндэсний аваргын тэмцээнийг өөрсдөө зохиож болдог.

Pokémon UNITE нь League of Legends, Dota 2 төрлийн адил 5v5 MOBA төрлийн тоглоом юм.

Эх сурвалж: esportsinsider.com

Comments


Recent Posts

bottom of page