top of page
Oyunbat .O

PMPL South Asia Fall 2023 WEEK 3

PMPL South Asia Fall 2023 тэмцээний гуравдах долоо хоногийн тойм.

DAY 1:

Гуравдах долоо хоног буюу лигийн шатны сүүлийн долоо хоногийн эхний өдрийг Stalwart Esports багийн хувьд сайн эхлэлийг тавилаа. Тэд эхний тоглолтоо Chicken Dinner-тэйгээр эхэлсэн билээ.


DAY 2:

Хоёрдох өдөр IHC Esports болон 4Merical Vibes багууд оноо сайн цуглуулсан өдөр байв. Ингэснээр тэд тус тусын байрыг ахиулж чадсан билээ. IHC Esports гэхэд 8-р байрнаас дэд байрлуу харин 4Merical Vibes 11-р байрнаас 6-р байр хүртэл дээшилжээ.


DAY 3:

Гуравдах өдөр Монгол багуудад маш ээлтэй өдөр байлаа. 5 тоглолт болсноос дөрөвт нь Монгол улсын багуудаас Chicken Dinner идэв. Мөн IHC Esports, 4Merical Vibes болон NB Esports багууд өмнөх өдрийнхөөсөө 1-2 байр ахиж чаджээ. IHC Esports багийн хувьд тэргүүн байрлуу орж ирээд байв.


DAY 4:

Дөрөвдөх өдөр бол Stalwart Esports багийн өдөр байв.Тэд эхний тоглолтоо 13 Kill-тэй Chicken Dinner-ээр эхлүүлсэн нь тэднийг энэ өдөр 58 оноог цуглуулах эхлэл болов. Ингэснээр тэд хүснэгтийн тэргүүн эгнээнд орж чадсан билээ.


DAY 5:

Тавдах өдөр буюу лигийн шатны сүүлийн тоглолтууд эхлэв. Уг өдөр 4Merical Vibes баг 52 оноог цуглуулж хүснэгтийн дэд байранд орж ирсэн байлаа. Харин нөгөө талд Stalwart Esports баг өөрсдийн байраа хамгаалж үлдэж чадсан бол IHC Esports баг 3-р байранд орж лигийн шатны сүүлийн өдрөө өндөрлүүлэв. Ийнхүү лигийн шат дуусаж нийт 3 долоо хоногийн дүнгээр шилдэг 16 баг цааш шалгарах билээ. Grand Final шатанд доорх багууд шалгарчээ.


Нийтлэлийг: Pani


64 views0 comments

Recent Posts

See All

Comments


Recent Posts

bottom of page