top of page
Oyunbat .O

PMPL South Asia Fall 2023


Долоодугаар сарын 25 өдрөөс эхлэн нийт 24 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж наймдугаар сарын 20 өдөр өндөрлөв. Өмнөд Азийн нийт 20 баг уг тэмцээнд оролцсоноос 9 Монгол улс, 9 Непал улс 2 Бангладеш улсын баг тамирчид байжээ. Мөн нийт 107 тамирчид оролцсоноос 47% буюу 50 Непал улсаас, Монгол улсаас 42% буюу 45 тамирчин оролцсон бол Бангладеш улсаас үлдсэн 11% буюу 12 баг тамирчин оролцжээ.



Тэмцээний хувьд лигийн болон финалын гэсэн хоёр шатаас бүрдэх бөгөөд лигийн шатанд 20 баг хэсгүүдэд хуваагдаж хэсэг хэсгээрээ ээлжлэн 3 долоо хоногийн турш тоглолт нийт дүнгээр шилдэг 16 баг цааш финалд шалгаран 3 өдрийн нийт 18 тоглолт тоглоно. Финалын шатнаас шилдэг 12 баг PMPL South Asia Championship Fall 2023 тэмцээнд оролцох эрхийг авах билээ.


Лигийн шатны тоймыг хүргэж байна.

Финалын шатанд Монгол улсаас 9 баг оролцсоны 8 нь цааш шалгарч чадсан билээ. Финалын шатны хувьд өмнөх тэмцээнүүдтэй харьцуулахад эцсийн өдрийн сүүлчийн тоглолт хүртэл хэн аварга болох нь тодорхойгүй байсан нь үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгэсэн нь билээ. Ингээд эцсийн үр дүнгээр 4Merical Vibes баг тэргүүн байрыг эзэлсэн билээ.



https://escharts.com/ сайт дахь тоон үзүүлэлтээр уг тэмцээн нийт 72 цагийн шууд дамжуулалтанд дунджаар 41,309 үзэлттэй байжээ. Мөн нэгэн зэрэг хамгийн их үзсэн тоглолт сүүлчийн өдрийн сүүлийн тоглолт байсан бол үүнийг 83,119 үзжээ.


Үүгээр тэмцээн өндөрлөж цааш PMPL SAC Fall 2023 тэмцээнд Монгол улсаас дараах багууд оролцох эрхээ авч чаджээ.

Qualified teams from Mongolia
Poster by Pani

53 views0 comments

Recent Posts

See All

Comentários


Recent Posts

bottom of page