top of page
Oyunbat .O

PMPL South Asia Championship Fall 2023 тэмцээн өндөрлөж PMGC-д оролцох багийн нэрс тодорлоо.

2023 оны 8 сарын 24 өдрөөс эхлэн нийт 8 өдрийн турш зохион байгуулагдсан уг тэмцээнд Өмнөд Азийн шалгаруулалтаас шалгарсан 12 баг болон Пакистан улсын шилдэг 8 баг, нийт 20 баг оролцсон билээ. Үүнээс 6 нь Монгол улсын баг тамирчид байв.


Тэмцээний журам:

Тэмцээний хувьд лиг болон финал гэсэн 2 шатнаас бүрдэнэ. Лигийн шатанд 4 өдрийн 20 тоглолтоос шилдэг 16 багийг шалгаруулан цааш финалд тоглох эрхийг авна. Финалын шатанд 4 өдрийн 24 тоглолтоос шилдэг 4 баг цааш шалгаран PUBG Mobile Global Championship 2023 тэмцээнд оролцох эрхийг авах юм.


Лигийн шат:

Лигийн шатанд Монгол улсын багуудын хувьд төдийлөн сайхан эхлэл байгаагүй харин Непал улсын багуудын хувьд тун таатай байв. Тэр дундаас Непал улсын DRS GAMING багийн хувьд лигийн шатыг эхний өдрөөс эхлэн тэргүүлсээр дуусгасан. Монгол улсын багуудын хувьд лигийн шатыг бүгд давж цааш финалын шатандаа шалгарч чадсан билээ.

Финалын шат:

Финалын шат ийнхүү эхэлж багуудын хувьд тун чухал үе ирэв. Финалын шатны эхлэлийг NB Esports болон 4Merical Vibes багууд сайн тавив. Дараагийн өдөр Пакистан улсын багууд болох Seventh Element болон Agonxi8 Esports багуудын хувьд сайн төгсгөж нэг болон гуравдугаар байруудад орж ирэв. Гуравдах өдрөөс Stalwart Esports баг оноогоо нөхөж 9-р байрнаас 5-р байр хүртэл байр ахисан байв.


Cүүлийн өдөр:


Сүүлийн өдөр Stalwart Esports багийн хувьд гал гаргасан тоглолт үзүүлж 3 тоглолтод Chicken Dinner идэж хүснэгтийн тэргүүн байранд орж PMPL South Asia Championship Fall 2023 тэмцээний аварга багаар тодорсон билээ. Энэ нь тэдний хувьд Stalwart нэрийн доор авсан Дөрөвдөх аварга байв. MVP гээр өнөөх л STE_TOP шалгарсан билээ. Ингэснээр Монгол улсаас 4 баг, Пакистан улсаас 2 баг PMGC 2023 тэмцээнд оролцох эрхийг авлаа.



Уг тэмцээнийг нийт 32 цагийн шууд дамжуулалтад дунджаар 64,058 хүн үзсэн бол хамгийн оргил үзэлтийн тоо нь 111,316 гэсэн үзүүлэлт https://escharts.com/ сайтад бүртгэгджээ.

Нийтлэлийг: Pani



170 views0 comments

Recent Posts

See All

Kommentare


Recent Posts

bottom of page