top of page
Oyunbat .O

PMGC 2023 УЛААН хэсгийн тойм

PUBG Mobile Global Championship 2023 тэмцээний улаан хэсгийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Уг хэсэгт Монгол улсаас NB Esports баг харьяалагдан тоглолтоо хийсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт улаан хэсэгт юу болоод өнгөрсөнг тоймлон хүргье.

DAY 1

NB Esports багийн хувьд дэлхийн тавцанд тоглолтоо хийсэн анхны өдөр байлаа. Тэд эхний өдрийг төдийлөн сайн эхлүүлсэнгүй. Харин нөгөө талд Өмнөд Солонгос улсын Nongshim RedForce баг эхний тоглолтод Chicken Dinner идсэн бөгөөд мөн өдрийн төгсгөлөө ч сайн хийж Chicken Dinner-ээр төгсгөв.


DAY 2

Хоёрдох өдрийн эхлэл бол NB Esports багийн хувьд маш сайн эхлүүлж Chicken Dinner-тэйгээр салхийг хагалав. Эсрэг талд Nongshim RedForce сайн тоглолтоо үргэлжлүүлсэн хэвээр байлаа.


DAY 3

Эл өдөр Хятад улсын баг Six Two Eight сайн тоглолтыг үзүүлэн 4-р байрнаас дэд байр хүртэл ахив. NB Esports баг маань хоёр ч удаа Chicken Dinner идэхэд тун ойрхон тоглолтыг үзүүлж 35 оноог өөрсдийн болгосон билээ.


DAY 4

Сүүлийн өдрийн гялалзсан багаар Өмнөд Солонгос улсын DUKSAN Esports баг байв. Тэд Survival Stage-дээ сүүлийн байраар шалгарах уу эсвэл тэмцээнээ өндөрлүүлэх үү дээрээ тулцан үе байв. Гэвч тэдний уриа нь оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг л сүүлийн өдөр 77 оноог өөрсдийн болгож Survival Stage шатандаа айх айдасгүй шалгарч чадсан билээ.


PMGC 2023 тэмцээний улаан хэсгийн тоглолт үүгээр дуусаж Grand Final болон Survival Stage-д шалгарсан багуудын нэрс тодорсон билээ. NB Esports баг маань Survival Stage шатанд шалгаран тэмцээнээ цааш үргэлжлүүлэх болсон юм.


Grand Final шатанд шалгарсан багууд:

- Nongshim RedForce

- Six Two Eight

- Morph GPX


Нийтлэлийг: Pani





95 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page