top of page
728x90.gif

PMGC 2023 GRAND FINAL DAY 2

Oyunbat .O
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдох өдөр өндөрлөж аварга тодроход ердөө 1 хоног үлдлээ.


Өнөөдрийн хувьд IHC Esports баг сайн тоглолтыг үзүүлэн 56 оноог өөрсдийн болгоод зогсохгүй ганц ч Chicken Dinner-гүйгээр хүснэгтийн 3-р байрлуу дэвшлээ. Харин 4Merical Vibes багийн хувьд 2 Chicken Dinner идснээ 5-р байранд орж ирлээ. Stalwart Esports өмнөх өдрийнхөө байрнаас унаж 4-р байранд орж ирлээ.


Өнөөдрийн хувьд Монгол улсаас оролцож буй байгуудын хувьд тус бүр 30-аас дээш оноог цуглуулж сайн тоглолтыг үзүүллээ.


Харин Монгол улсаас оролцож буй багууд эхний 5 байранд байрлаж байгаа ч нөгөө талаас Бразил улсын Alpha7 Esports тэргүүн байранд 5-р байрны багаас 24 онооны зөрүүтэйгээр байрлаж байна.


Photo by @pubgmobileesport

Нийтлэлийг: Pani


コメント


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page