top of page
Writer's pictureAriunzayat Yunren

PlayStation 5 Pro шинээр гарч байна

Sony-ийн өнөөдрийн зарласан PlayStation 5 Pro нь  энгийн консолтой харьцуулахад 45 хувиар илүү хурдан график хурдтай ч одоогоор хамгийн үнэтэй видео тоглоомын консол болж байна.

 

11-р сарын 7-нд, 700 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах Play Station Pro нь ямартаа ч дискний хөтөч эсвэл босоо тавиургүй  байх нь. Тоглогчдын 75 орчим хувь нь "performance mode" орчинд тоглодог бөгөөд нарийвчлан үзүүлсэн графиктэй байхыг илүүд үздэг гэнэ. PS5 Pro нь тоглоомон дээрх бодит тусгал, гэрэлтүүлэг, сүүдрийг дахин бий болгох технологи, туяа хянах чадварыг илүү сайн хийх болно. 500 долларын үнэтэй PS5 дээрхи тоглоомууд энэ Pro дээр  илүү бодитой харагдана. Шинээр хийсэн өөрчлөлтүүдийг дурдвал:

  • GPU-г  сайжруулсан: PS5 консолоос 67%-иар илүү тооцоолох нэгжүүд нь  санах ойг 28%-иар илүү  хурдан болгож, үндсэндээ тоглоомыг ачаалах  явцыг 45%-иар нэмэгдүүлсэн.

  • Ray Tracing дараагийн түвшинд гаргаснаар одоогийн PS5 консолын хурдыг хоёр дахин, заримдаа гурав дахин нэмэгдүүлэх боломжийг олгоно.

  • AI-д суурилсан сайжруулалт: Бид мөн PlayStation Spectral Super Resolution буюу хиймэл оюун ухаанд суурилсан технологийн сайжруулалт хийсэн.

  • PS5 Pro Game Boost буюу PS4  дээрхи 8500 гаруй тоглоомыг тоглоно.

  • PS5 Pro нь мөн энэ стандартыг дэмждэг нутаг дэвсгэрт хамгийн сүүлийн үеийн утасгүй технологи болох Wi-Fi 7-г ашиглах болно. VRR болон 8K тоглоомыг мөн дэмждэг. PS5 Pro дээр тоглох боломжтой тоглоомд хамаарах боломжтой. Энэ функц нь дэмжигдсэн PS4 болон PS5 тоглоомуудын гүйцэтгэлийг тогтворжуулах эсвэл сайжруулах боломжтой.

  •  PS5 Pro нь PS5 төрлийн бүх бүтээгдэхүүн PlayStation VR2, PlayStation Portal, DualSense Edge, Хандалтын хянагч, Pulse Elite болон Pulse Explore зэрэг PS5-ийн дагалдах хэрэгслүүдтэй нийцнэ.

  •  PS5 Pro консол нь үйлдвэрлэгчээс санал болгож буй жижиглэнгийн үнээр (MSRP) 699.99 ам. доллар, 699.99 фунт стерлинг, 799.99 евро, 119.980 юань (татвар багтсан) үнээр худалдаанд гарах болно. Үүнд 2TB SSD, DualSense утасгүй удирдлага, PS5 Pro худалдан авалт бүрт урьдчилан суулгасан Astro Playroom-ийн хуулбар багтана. PS5 Pro нь дискгүй консол хэлбэрээр байдаг бөгөөд одоо байгаа PS5-д зориулсан дискний дискийг тусад нь худалдаж авах боломжтой.

 PS5 Pro нь 2024 оны 11-р сарын 7-нд худалдаанд гарах бөгөөд оролцогч жижиглэн худалдаачид болон PlayStation-аас direct.playstation.com дээрээс шууд худалдаанд гарах болно. Урьдчилсан захиалга 2024 оны 9-р сарын 26-нд эхэлнэ.


49 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page