The MongolZ багийн тоглолтын талаар бичсэн PlayOff opponent дүгнэлтийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
ESL Pro League - Group шатны тоглолтууд Terror талын идэвхитэй тоглолтууд байсан бол Playoff бол CT талын онцлог тоглолтууд, уншилтууд, ойлголцолууд байлаа. Тэр тусмаа CT талын маш сайн хамгаалалттай багтай хамгаалах чадвараараа өрсөлдлөө.
Өнгөн дээрээ Virtus.Pro map pick – ээ Overpass сонгоод байдаг боловч тэдний хувьд statistic-аар дундаж үзүүлэлттэй map нь юм байна. 50 хувьтай л. The MongolZ-ийн statistic-н хувьд ч мөн адил гойд юмгүй.
Гэсэн мөртлөө VP байнга pick-лээд байдаг нь тэдний хувьд ая тухтай тоглолтоо эхлүүлэх, цаашлаад дараагийн map-ууддаа тоглолтын хэв маягаа бүрэн гаргаж санаачлагыг авах тийм нэг өөрсдөд нь эерэг нөлөөлж чаддагт байгаа бололтой л гэж үзэхээс.
The MongolZ 2 удаа Playoff-d Virtus.Pro-той таарлаа.
Өнгөрсөн Atlanta болон сая Malta-д учирсан нөхцөл байдал маш ойролцоо байлаа. Яахав энэ удаа бол MongolZ өмнөхөөсөө арай илүү чанаржсан. VP бол нэг roster change хийсэн ч VP бол VP. Jame байгаа цагт тэд байх ёстойгоорой л байсан.
The MongolZ vs VP тоглосон тоглолт бүр CT-талын ширүүн хамгаалалт. VP гэдэг багийн хэв маяг энд харагддаг. Багийн тоглолтод 200 хувь захирагддаг энэ баг элдэв solo тоглолт байхгүй гэхэд ч болно. (Яахав norbert бол аюултай гар).
Энэ байдлаараа уйтгартай гэдэг гуншинтай ч тэдний яг хүч чадал нь энд л байдаг. Дээр нь Jesus Jame гуайн наснаасаа эрт өтлөж муу санаа суусан тархи нь ямар ч багийн Terror Side-ийн тоглолт, гүйлтүүдийг уншиж мэдэрчихээд байдаг. Эсрэг багийнхаа тоглолтыг нэг мэдэрсэн бол нилээн хэдэн round row хийчихдэг. Эвгүй эвгүй.
Atlanta ESL Challenger:
VP Overpass 11-13 (8:4) (3:9)
Энд The MongolZ баг CT талдаа багагүй давуугаа авч эхэлсэн ч хашир VP-чууд бариад авсан.
The MongolZ баг Inferno 8-13 (4:8) (4:5)
Дараагийн Map дээрээ боломж сайн олгоогүй.
Malta ESL Pro League:
VP Overpass 13-11 (9:3) (4:8)
Энд манайхан мөн л давуутай эхэлсэн ч баригдахаа л шахаж харин сүүлийн round-д Techno4K A long-д molo-н дээрээс нилээн эрсдэлтэй боловч шийдэмгий 2kill хийж, багаа хүнд байдлаас гаргаж, улмаар шууд bLitz-ийн зөв call орж ирж B site-руу гүйснээр ялалтаа авсан. Их чухал round байлаа.
The MongolZ баг Mirage 6-13 (3:9) (3:4)
Харин дараагийн Map дээрээ бас л боломжийг олгосонгүй.
Гэхдээ энд нэг гайхшруулдаг зүйл бол The MongolZ-ийн Terror талын A site руу орж байгаа pistol round. Үргэлж л бүтэх юм, бас үзүүштэй.
Гэхдээ үе үе нэг eco round-ууд алдах нь зүрх зүсэх юмаа. Яамаар ч юм дээ.
Эндээс харахад Inferno, Mirage-дээр VP илт илүү тоглолт гаргалаа. Энэ нь бас тохиолдол биш байсан харагдаад байна. Statistic ухаж үзвэл ийм байх юм:
Mirage:
VP 482 удаа тоглосон
The MongolZ 124 удаа тоглосон
Inferno:
VP 385 удаа тоглосон
The MongolZ 104 удаа тоглосон
Энэ тоонууд бас нэг юм хэлээд л байна л даа. Албан ёсны тэмцээнүүдэд VP map тус бүр дээр +300 тоглолт илүү байна гэхээр овоо чанагдаж туршлагажсан бурхинууд байгаамдаа. Тэр их туршлага нь хаа холдох вээ гэж, гэхдээ яахвээ манай хэд удахгүй гүйцээд очино зүгээр.
Decider Ancient:
Аль аль багийн хувьд хамгийн их win rate-гэсэн үзүүлэлттэй map байсан.
VP баг Ancient 48 тоглоход 66.7 win rate
The MongolZ баг Ancient 38 тоглоход 76.3 win rate
Ер нь их ойролцоо үзүүлэлт. Тэр ёсоороо ч аймшигтай сонирхолтой тоглолт байлаа. Манайхан ямар их сайжирсан байна вэ. Ялангуяа хувь тоглогчийн элдэв дэл сул хөдөлгөөн үйлдэл нь мэдэгдэхүйц багассан байна. Ухаалаг мэдрэмжтэй уншилтууд байнаа байна. CT тал бол тэр чигээрээ гүйлгээ ухаан. Агуулгын хувьд илүү. Харин Т талдаа оролтуудаа хийчихээд буцаж retake хийлгүүлээд байгаа нь өнөөх туршлага л байхдаа айлын. Сэтгэлзүй бол сайн байсан. Харин VP-ийн сэтгэлзүй бүр ч сайн байлаа. Хад чулуу роботууд юмуу хаашаа юм. Тулсан юмандээрээ чаддагаа хийгээд босох чадвар.
BALLADE OF ANCIENT
10-2 хүртэл сэтгэл санаа сайхан бүх зүйл амархан байлаа.
11-2 хожил нэгэнт гарт орж иржээ гэж бодож суув.
11-3 эвгүй за яахав бас.
11-4 тааруу buy, bomb plant, retake lose.
11-5 tec9 round гэхдээ 2v2, 1v1 Norbert kill bLitz.
11-6 1v3 Techno lost за яахав VP шүү дээ.
11-7 half buy жоохон дэмий санагдсан, сэтгэл түгшиж эхэлсэн алдвал эвгүй.
Гэхдээ 2v1 үлдсэн, plant байсан, fame clutch авсан.
11-8 plant хийсэн дахиад retake lose. Оноо ойртож сэтгэл санаа түгшүүртэй.
11-9 Buy round айл agressive тоглон давуу авав. Сэтгэл санаа маш тавгүй болов.
11-10 tec9 round, bomb plant, bLitz 1v3, 1v1 low hp. Lost round.
11-11 Маш чухал Buy round, алдав. Сэтгэл санаа навс унав.
11-12 need OT, A rush but no chance.
11-13 GG!
Өчигдөр шөнө (5-р сарын 8-ны шөнө) олон залуусын сэтгэл зүрх зүсэгдсэн байх. Итгэл ч алдрах шиг болсон байх бүр. Заримынх нь хувьд эдгэж амжаагүй, заримынх нь хувьд тэртээ холын мэт санагдах бүтэлгүй хайр дурлалын шархуудыг нь санагдуулам мэдрэмж авсан байх, магадгүй зарим нь илүү их шархалсан ч байж магад. Гэхдээ энэ бүх сэтгэлийн шархыг манай залуус цаашдаа удахгүй маш сайхан, бүр ч илүү амжилтаар эдгээж аниулах байхаа. Одоо бол энэ хүнд нөхцөл байдлаа даван гарах хэрэгтэй. Тэгэх ч байх. Юутай ч хэзээ нэгэн цагт дурсахад сэтгэлд дотно боловч баяр гунигийг зэрэг мэдрүүлдэг дурсамжтай л болцгоолоодоо. The MongolZ-ийн залуус-д том туршлага болсон байхаа.
Ялсан боловч ялагдсан.
Ялагдсан боловч илүү нь байсан.
Юутай ч амжилт бол ахисаар л байна.
Good Luck at ESL Jönköping 2024
Эх сурвалж: Ev Sanaa (kro's CS talk group)
Амжилт