ESL-ийн зүгээс Казакстан улсын Астана хотод болох PGL Astana болон АНУ-ын Тексас мужийн Даллас хотод болох IEM Dallas гэсэн хоёр тэмцээнтэй холбоотой мэдэгдэл хийлээ.
Уг хоёр тэмцээний хувьд PGL Astana тэмцээн нь 5-р сарын 18-нд дуусах бол IEM Dallas тэмцээн нь 5-р сарын 19-нд эхлэх гэж байгаа билээ.

Хэчнээн цагийн зөрүүг оруулан тооцсон ч онгоцны нисэх цаг, багуудын тоглогчдын цагийн зөрүү гараагүй байдал гээд нэлээн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх юм.
Хэрэв онгоцны нислэг хойшлох зэрэг асуудал гарвал багуудад forfeit хожигдол өгөхөөс аргагүй болж, тэрийгээ дагаад тэмцээний үзэгчид тоглолтгүй хоцрох зэрэг ESL-ийн хувьд нэлээн хүнд нөхцөл байдал үүсэх боломжтой юм.
Гэсэн хэдий ч ESL-ийн зүгээс багуудыг хоёр тэмцээнд хоюуланд нь оролцохыг зөвшөөрчээ. Ингэхдээ дараах зүйлсийг онцолсон байна:
- Астанагийн тэмцээний хэсгийн шат болон шөвгийн наймаас хасагдсан багууд тэмцээний заасан өдөр болох 5-р сарын 17-нд багтаж ирэх.
- Шөвгийн 4-т шалгарсан багууд 5-р сарын 19-ний шөнийн 2:15-д нисээд, Истанбулаар дамжаад Далласт 5-р сарын 19-ний өдрийн 12:45-д ирэх.
- Media day-д алгасаад хоцорч ирж байгаа гэдгээрээ тухайн багууд $4000-ийн торгууль төлөхөөс гадна шагналын сангийнхаа 5%-ийг суутгуулах.
- Багуудын учраа оноолтыг 5-р сарын 6-нд хийх ч гэлээ тоглолтын цагийг оноож өгөхгүйгээр хүлээлгэн, 5-р сарын 16-ны Баасан гарагт PGL Astana тэмцээний шөвгийн 8-ийн тоглолт дууссаны дараагаар шийдэх юм.
- Астанагийн тэмцээний шөвгийн 4-т үлдсэн багууд IEM Dallas тэмцээний эхний өдрийн сүүлийн цаг дээрх тоглолтыг хийхээр төлөвлөгдөх юм.
- Хэрэв хоёроос илүү баг ингэж шөвгийн 4 рүү орвол зоос шидэж аль баг нь арай эрт, аль баг нь оройн цаг дээр тоглохыг шийднэ.
- Багууд товлосон тоглолтын цагаас 50 минутын өмнө зааланд ирсэн байх ёстой, эс бөгөөс торгуультай.
- Тоглолтын цагаас 15 мин хоцорвол эхний мапийг forfeit гэж тооцож, 30 мин хоцорвол тоглолтыг бүхэлд нь forfeit -оор тооцно.
Дээр дурдсан 2 тэмцээнд аль алинд нь орж буй 5 баг нь:
· The MongolZ
· Eternal Fire
· G2 Esports
· FURIA
· GamerLegion байгаа юм.
Эх сурвалж: KEI
Telegram сувагт нэгдэж шуурхай мэдээллүүдийг аваарай - https://t.me/meta_mn .
Comentários