top of page
Writer's pictureAriunzayat Yunren

PGL 2025-2026 оны тэмцээнүүдийн хуваарь

2001 онд байгуулагдсан, цахим спортын тэмцээн зохион байгуулагч PGL (Professional Gamers League) 2025-2026 оны тэмцээнүүдийн хуваарь, тэмцээн болох улс хот, тэр ч бүү хэл шагналын сан зэргээ зарлажээ.

Тэмцээний тухай зарласан мэдэгдэлдээ

"Valve-аас гаргасан дүрмийг дагаж мөрдөн, CS2 төрөлд өрсөлдөх чадвар илүү нээлттэй, хүртээмжтэй болгож, үйл ажиллагааны зохион байгуулалтыг ардчилах, ил тод болгох, олон талт өрсөлдөөнийг бий болгох, хэрвээ шинэ боломж гарч ирвэл PGL одоогийн төлөвлөсөн 10 тэмцээнээс гадна нэмэлт CS2 арга хэмжээг зохион байгуулахад бэлэн байна" гэж дурджээ.

PGL CS2 2025-2026 онуудад

Цахим спорт нь дэлхийн дахины үйл явц тул аль нэг улс орон эсвэл бүс нутагт хязгаарлагдах ёсгүй. Тэмцээнүүдээ дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулж, үзэгчид,  шүтэн бишрэгчдийг хайртай баг, тамирчидтайгаа ойр байлгахыг эрмэлзэж байна. Тэмцээн бүр өөрийн онцлогтой, шинэ шинэ стандартыг бий болгоно.

2025 оны өндөр зэрэглэлийн тэмцээнүүд (Ranked tournaments)
  • PGL on FiRe Buenos Aires 2025. 2025 оны анхны тэмцээн Аргентин улсын нийслэл Буйнос Айрэсд, 2-р сарын 13-23-ны хооронд Gran Rex театрт

  • PGL Bucharest 2025. Румын улсын нийслэл Бухарест хотод байрладаг PGL Studio-д 4-р сарын 3-13-ны өдрүүдэд

  • PGL Astana 2025. Казакстан улсын нийслэл Астана хотын Barys Аренад 5-р сарын 8-18-ны хооронд

  • PGL Belgrade 2025. Серби улсын нийслэл Белград хотын  Аренад 10-р сарын 23 -аас 11-р сарын 2-ны хооронд

Мөн Хятад улсад 10-р сарын 1-13-ны хооронд болох PW CAC 2025 тэмцээний гадаад хэвлэл мэдээллийн түншээр ажиллах юм байна.

2026 оны өндөр зэрэглэлийн тэмцээнүүд (Ranked tournaments)
  • PGL on FiRe Buenos Aires 2026. Энэ оны анхны тэмцээн мөн л Аргентин улсын нийслэл Буйнос Айрэсд, 2-р сарын 12-22-ны хооронд Мэри Теран де Вайсс Эстадио-д

  • PGL Bucharest 2026. Румын улсын нийслэл Бухарест хотод байрладаг PGL Studio-д 4-р сарын 2-12-ны өдрүүдэд

  • PGL Astana 2026. - Казакстан улсын нийслэл Астана хотын Барыс Аренад 5-р сарын 7-17-ны хооронд

  • PGL Belgrade 2026. Серби улсын нийслэл Белград хотын  Аренад 8-р сарын 6-16-ны хооронд

  • PGL on FiRe São Paulo. 10-р сарын 1-11 хооронд

  • PGL on FiRe Barcelona 2026. 10-р сарын 22 -оос 11-р сарын 1-ний хооронд

Тэмцээний дүрэм
  • Өмнөд Америкт болох 2025 онд болох нэг, 2026 онд болох хоёр тэмцээнүүдэд Global VRS  буюу Валв корпорацийн гаргасан эрэмбийн эхний 14 баг, Өмнөд Америкийн шилдэг 1-2 багууд өрсөлдөнө.

  • Бусад бүх тэмцээнүүдэд  Global VRS Rank-ийн эхний 16 баг оролцоно.

  • Тэмцээнүүдийн хуваарь маш шахуу тул Нээлттэй сонгон шалгаруулалт гэж байхгүй.

  • 2025-2026 оны бүх PGL арга хэмжээ ОФЛАЙН буюу танхимд, том аренад үзэгчдийн өмнө болно.

  • Багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан бол, “Invite date” өдөр багийн гурваас доошгүй тоглогчид байхад л тухайн VRS урилгаар тэмцээнд оролцох эрхтэй.

  • Хэрвээ баг оролцохоос татгалзах, эсвэл оролцох боломжгүй байвал VRS-ийн жагсаалтад байгаа дараагийн оролцоно.

  • Хэрэв баг заасан хугацаанд шаардлагатай виз(үүд)-ийг аваагүй бол шууд урилгыг VRS-ийн дараагийн багт санал болгоно.

  • Тоглогч, тоглогчдыг Valve-аас хориглосон, эсвэл баг нь шалгуурыг хангаагүй бол баг тэмцээнд оролцох шууд урилгаа алдаж болзошгүй.

  • Багууд болон тоглогчид өрсөлдөж буй аль нэг багийн амжилтад санхүүгийн ашиг сонирхол байх ёсгүй. Тэмцээнд оролцохын тулд тоглогчид, багууд нь бусад оролцогч баг эсвэл түүний тоглогчидтой ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ батлах шаардлагатай.

Тэмцээнүүдийн бие даасан байдал
  • PGL-ийн CS2 тэмцээнүүд бүгд тусдаа бие даасан тэмцээнүүд, тэдгээрийн хооронд шууд холбоо байхгүй, тийм ч учраас тэмцээн бүр өвөрмөц болж, аль ч тохиолдолд багуудад дэлхийн шилдэг баг болох боломжийг олгоно

  • Арга хэмжээний бие даасан байдал нь багууд тэмцээн тус бүр дээр тус тусад нь анхаарлаа төвлөрүүлж чадна гэсэн үг юм

Тэмцээний формат
Хэсгийн шат

Хэсгийн шатанд швейцар системээр16 баг оролцох бөгөөд бүх тоглолт (BO3) байна. Энэ формат нь багууд ижил оноотой өрсөлдөгчидтэйгээ тулах тохиолдол элбэр тул багуудын хувьд тоглолт бүр маш чухал юм.

Үндсэн шат

Үндсэн (Play Off) шатанд хэсгийн шатнаас шалгарсан шилдэг 8 баг single elimination журмаар тоглоно. Шөвгийн дөрөв болон хагас шигшээд BO3 форматын тоглолтууд явагдах бол Финалын тоглолт BO5 форматын тоглолт байх болно.

Шагналын сан, зардал

Шагналын сан

Зохион байгуулагч PGL-ийн зүгээс  CS2-ийн бүх арга хэмжээний шагналын санг CS2 Major-тай ижил түвшинд хүргэж, арга хэмжээ бүрийн шагналын сан 1,250,000 доллар байх бөгөөд дараах байдлаар хуваарилагдана.

1-р байр: 425,000 доллар

2-р байр: 150,000 доллар

3-4-р байр: 125,000 доллар

5-8-р байр: 62,500 доллар

9-11-р байр: 31,250 доллар

12-14-р байр: 18,750 доллар

15-16-р байр: 12500 доллар

Бусад зардал - 450,000 доллар

Баг бүрийн бусад зардалд:

  • Хоёр талын нислэгийн найман хүний тасалбар

  • Дөрөв ба түүнээс дээш одтой зочид буудалд нэг багт 8 хүн байхаар тооцож байрлуулна.  

  • Баг бүрт хоол, ундаа, хөнгөн зууш зэргийг багтаасан  үйлчилгээний багц байна.

  • Байрлаж байх хугацаандаа зургаан хүний ​​дадлага хийх өрөө

Нийт хөрөнгө оруулалт

Ирэх хоёр жилийн хугацаанд нийт 17,000,000 долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь PGL нь эрч хүчтэй, өрсөлдөх чадвартай CS2 тоглоомын шинэ дүр төрхийг бий болгоход онцгойлон анхаарч байгаагийн жишээ юм.


PGL 2025-2026 оны
Credit: PGL esports



Commenti


Recent Posts

bottom of page