Esports-ийн тэмцээн зохион байгуулагч PGL нь мөрийтэй тоглоомын 1xBet компанитай хоёр жилийн туршид хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээний хүрээнд 1xBet нь 2026 оны сүүл хүртэл PGL-ийн Counter-Strike 2 болон Dota 2 тэмцээнүүдийн онцгой бооцооны түнш болох юм. Мөн 1xBet PGL-ийн тэмцээнүүдийг өөрийн платформ дээр шууд дамжуулах нэвтрүүлэлтийн эрх авах бөгөөд ивээн тэтгэгчээр оролцоно.
PGL болон 1xBet-ийн хамтын ажиллагаа ирэх хоёрдугаар сарын 14-нд Румынд болох Counter-Strike 2 тэмцээнээс албан ёсоор эхэлнэ. Тэмцээний явцад 1xBet-ийн сурталчилгаа, логог шууд дамжуулалтын үеэр цацах аж.
1xBet-ийн төлөөлөгч энэхүү түншлэлийн талаар:
“Esports-ийн ертөнц бидний хувьд чухал бөгөөд PGL-тай хамтран ажиллах нь энэ салбарт дэмжлэг үзүүлэх нэг боломж юм. Бид хамтдаа тэмцээн зохион байгуулж, esports-ийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхийг зорьж байн” гэжээ.
1xBet нь esports-ийн салбарт шинэ зүйл биш. Өнгөрсөн жил тус компани Bestia, OG Esports зэрэг багуудтай хамтран олон төсөл хэрэгжүүлсэн.
Мөн PGL болон 1xBet өмнө нь хамтран ажиллаж байжээ. Тухайлбал, 2024 оны PGL Copenhagen Major тэмцээнд 1xBet “ерөнхий ивээн тэтгэгч”-ээр оролцсон байна.
1xBet-н хувьд Skyesports зэрэг тэмцээн зохион байгуулагчидтай ижил төстэй хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Тодруулбал, 2023 онд Skyesports Masters тэмцээнийг ивээн тэтгэсэн юм.
PGL-ийн хувьд 2025 онд олон улсын хэмжээний esports тэмцээнүүд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа олон нийтэд танилцуулсан. Өмнө нь 2027 онд Польшийн Краков хотод тэмцээн зохион байгуулахаа зарласан ч уг төлөвлөгөөгөө өөрчилж, 2025 оны нэгдүгээр сард хийх тэмцээний шинэ байршил хайж буйгаа зарласан байна.
Comments