(Уншихгүй байх эрх Танд байгаа.)
Үүнийг 2018.4.27-нд бичжээ.
PC тоглоом гэхээр л донтчихсон, хичээл номоо хийдэггүй гэх мэт нэг тийм тааруухан дүрслэл буугаад байгаамаа. Уг нь өөр л дөө. Өнөөдөр дэлхий даяар 250 сая хүн (залуучууд) тоглож, Олон Улсын Олимпийн Хороо 2020 оны Олимпд оруулах уу үгүй юу гэдгийг хэлэлцэх гэж байгаа нь СПОРТ гэдгийн наад захын баталгаа.
Монгол залуучууд амжилттай тоглож, мэргэжлийн багууд олон улсын тэмцээнд оролцож байна.
Тэдний гаргаж байгаа амжилтад бидний адлаад байдаг PC тоглоомын газрууд маш их үүрэг гүйцэтгэсэн.
Пи Си тоглоомын газар бол спортын заал. Тиймээ. Цаг аваад зааланд сагс тоглож, тэмцээнд орохын тулд багаараа бэлтгэл хийдэгтэй л адил.
Нөгөө талаас Пи Си тоглоомын газар үйлчилгээ үзүүлж, төлбөр аван, орлого олж байгаа гэдэг утгаараа бизнесийн байгууллага. Дүрэм журмаа ягштал баримтлан, хүчтэй компьютер, хурдтай интернет бүхий цэвэр тохитой вакуум орчинд үйл ажиллагаа явуулдаг газрууд олон байна. Сүүлийн үед "шөнийн цагаар ажиллахгүй, бага насны хүүхдүүдэд үйлчлэхгүй" гэсэн журам, "тамхины эсрэг хууль" гээд үр дүнгээ өгч байгаа зохицуулалт ч бас бий. Харин миний эмзэглэж явдаг зүйл гэвэл цөөн хэдэн хүүхэд залуучуудын үг хэллэг. Сонссон хүний чих тасарч унамаар байхад, хэлсэн хүний ам нь өмхийрчдөг болов уу гэж бодмоор.
Саяхан НЗДТГ-аас Пи Си тоглоомын газруудыг хаах тухай шийдвэр гарсаныг уншлаа.
За "Тун мэргэн шийдвэр" гэж үзээд хаачихлаа. Тас.
Одоо яах вэ?
Тоглоомын газрын (хамгийн бага нь) 10 компьютерээ оруулж ирэхэд зарцуулсан хөрөнгө, зардал талаар болж, үйл ажиллагаа нь зогсон, банкны зээл, зээлийн хүүдээ идүүлж эхэлнэ. Тоглоомын газрын ажилтанууд, түрээслүүлэгч, компьютерийн худалдаачид, компьютерийн засварчдын ард байгаа хэсэг хүмүүсийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө. Үйлчилгээ, худалдаа, цалин гээд энэ бүгдээс төсөвт цуглардаг татвар хорогдоно. Гэхдээ манай төсөв ч их сонин ш дээ. Галт уулын тогоо шиг юу орж, юу гарч байгаа нь мэдэгддэггүй.
Гэхдээ шийдвэр гаргасан хүмүүс нэг зүйлийг огт анзаараагүй бололтой. Пи Си тоглоомыг интернет байвал хаанаас л бол хаанаас, гэрээсээ, найзынхаа гэрээс, аав ээжийнхээ албан газраас ч тоглоно. Тэгэхээр тоглоомын газрыг хаах биш, харин зарим нэгэн зохицуулалт хийж, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ илүү цаг гаргаж, тэдэнд ойлгуулах, зөв хэрэглээг нэвтрүүлмээр байна.
Юнрэн овогтой Ариунзаяат. АНУ. Калифорни муж. Оакланд хот. 2018.04.27.
Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.
Comments