top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Ohnepixel гэж хэн бэ?

Хятад улсад болж байгаа Counter-Strike төрлийн Major тэмцээн удахгүй болно.

Мажорын бүсүүд

Аливаа Major тэмцээнд бүс бүсийн RMR (Regional Ranking Major) шалгаруулалт болох 

Америкийн бүс

·      Өмнөд Америкийн шалгаруулалт

·      Хойд Америкийн шалгаруулалт

Европын бүс

·      Европын А шалгаруулалт

·      Европын Б шалгаруулалт

Ази Номхон далайн бүс тус бүрээс шалгарсан багууд өрсөлддөг.

Ази Номхон далайн бүсийн шалгаруулалт нь:

·      Далайн орны шалгаруулалт

·      Хятадын шалгаруулалт

·      Зүүн Азийн шалгаруулалт

·      Ойрхи дорнодын шалгаруулалт

·      Арабын шалгаруулалт

·      Левант болон Хойд Африкийн шалгаруулалт

·      Өмнөд Африкийн шалгаруулалт

Левант гэдэг нь Газар дундын тэнгисийн зүүн эргийн дагуух Сири, Ливан, Израиль, Йордан, Палестин улсын зарим хэсгийг багтаасан Баруун өмнөд Азийн бүс нутаг. Левант нь баруун талаараа Газар дундын тэнгис, урд талаараа Арабын цөл, зүүн талаараа Месопотамитай хиллэдэг.


Ohnepixel гэж хэн бэ

DRILLAS?

Левант болон Хойд Африкийн шалгаруулалтад найман баг өрсөлдсөний дунд DRILLAS баг оржээ. Миний нийтлэлийн гол эзэн DRILLAS багаа 2024 оны 8-р сарын 12-нд

·      “Woro2k” (Украйн тоглогч)

·       “hAdji (Франц, Морокко тоглогч)

·      “Meztal” (Израйл тоглогч)

·      “AMSALEM” (Израйл тоглогч)

·      “Kvem” (Украйн тоглогч) нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

10-р сарын 13-нд  “AMSALEM”-ийг  “SENER1” хэмээх Косово, Албани гаралтай тоглогчоор сольжээ.

Цахим орчинд маш их муулуулж байгаа ч, хоёр тоглогч нь Израйл, нэг тоглогч нь Косово Морокко гаралтай тул яалт ч үгүй Леватан, Хойд Африкийн бүсэд  харьялагдаж байна.


DRILLAS баг нээлттэй шалгаруулалтаас гарч Хаалттай шалгаруулалт руу ороод, тэндээсээ хоёроор гарч Ойрхи Дорнодын шалгаруулалтад оролцоод, тэндээсээ нэгээр гарч Ази Номхон далайн RMR-д оролцох эрхээ авсан. Ёстой л чадаж байгаа юманд арга байхгүй болжээ.

Хэрвээ DRILLAS шалгаруулалтаас гарч чадаагүй бол бид огт анзаарахгүй өнгөрнө.

Гэтэл бүүр нээлттэй шалгаруулалтаас эхлэн “шалгарах нь битгий хэл, бидний бүс-Ази Номхон далайн RMR-т өрслдсөн байвал яах уу”

  • Дүрмийн энэхүү цоорхой ч юм шиг, эсвэл манай бүсийн тавилан ч юм шиг ийм байдал дүрмэнд өөрчлөлт орохгүй л бол давтагдсаар л байна.

  • Яг л бидэнтэй адил хаа холын Сахарын цөлд коонтр тоглодог хүү нэгэн цагт Мажорт орж стикэр авах хүсэл мөрөөдөл байгаа.

  • Тийм учраас тамирчин хүний ёс зүйг бодоод, энэ багт тоглосон тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэхээс өөр аргагүй.

Ази Номхон далайн бүс угаасаа маш том бүсэд ордог. Цахим спортынхон энэ талаар нэлээдгүй маргаан өрнүүлдэг ч мобайл төрлийн тоглоомууд нь Азийн бүсдээ илүү амжилттай, үзэгч хөгжөөн дэмжигчийн суурь сайтай.

Counter Strike-ийн хувьд Ази бүс бусдаасаа сул нь үнэн, тийм ч учраас  Валв энэ удаа Хятадын үзэгчдийг илүү татахын тулд Шанхайд Мажорыг хийж байгаа.


ohnePixel гэж хэн бэ?

Германы гаралтай, контент бүтээгч “ohnePixel” 2019 оноос Twitch дээр стрийм хийдэг, 1.4 сая дагагчтай нэгэн. Цахим спортын агентлаг ULTI Agency болон CS2 төрлийн стриймэр “Ohnepixel” нар skin худалдааны Skinbid платформын хамтран эзэмшигч. Контент бүтээгч “Ohnepixel” бол CS skin худалдаа, бооцооны платформуудын дунд хамгийн алдартай хүмүүсийн нэг бөгөөд энэ талаараа тогтмол контент хийдэг.

  • 8-р сард түүнийг DRILLAS багтай болж байгаад нэг их гайхаагүй, харин тэр баг нь Ази, Номхон далайн бүсийн RMR-т шалгарсан цагаас л олны анхааралд илүү өртсөн.

  • Түүний ярилцлага, багаа “дасгалжуулж” байгаа зэрэг, ер нь “Ohnepixel” гэдэг нэрийг агуулсан бүх төрлийн контентүүд үзэлт ихтэй байлаа.

  • Сүүлийн хоёр долоо хоногийн турш, түүний нэрээр хийсэн хайлт google search дээр нэг саяаас аль хэдийн давсан.

DRILLAS багийн тоглолтын үзэлтийн тоо нэмэгдэж, энэ жилийн манай бүсийн RMR- ийн үзэгчид урьд урьдынхаасаа хэд дахин илүү гарчээ.

Esports chart дээр гаргасан тоон үзүүлэлтүүдийг авч үзвэл (Хятадын үзэгчид ороогүй)

  • Lynn Vision баг, “ohnePixel”-ийн DRILLAS багийн тоглолт 126.7 мянган үзэгчидтэй байсан нь хэдхэн цагийн өмнө болсон The MongolZ-ын Alter Ego-гийн эсрэг хийсэн тоглолтын үзэгчдээс хоёр дахин их (63.9 мянган) үзэгчидтэй байв.

  • DRILLAS-ын The MongolZ-тэй хийсэн хоёр дахь өдрийн тоглолтондоо хожигдсон ч, үзэгчдийн тоо 128.8 мянга болж дээд оргилдоо хүрчээ.

  • Тэмцээний үеэр CS2-ын алдартнууд болох “olofmeister”, “f0rest”, “GeT_RiGhT” нар Twitch дээр дамжуулалт хийсэн нь нийт үзэлийн 71.2 хувийг бүрдүүлжээ.

  •  “Ohnepixel” багийнхаа зөвхөн нэг map-ийн тоглолтын дамжуулахад 40,000 гаруй шүтэн бишрэгчид нь 43,9 мянган цаг үзжээ.

(Дашрамд дурдахад YouTube Live дээрх META-гийн монгол хэл дээрх дамжуулалт (40.6 мянга), англи хэл дээрх (42.6 мянга) дамжуулалтаас ердөө хоёр мянган үзэгчээр дутсан байдаг.)


 Дээрхи тоонууд, 11-р сарын 13-нд DRILLAS багаас  "Woro2k", "hAdji", "meztal" гарсан зэрэг нь юуны төлөө энэ баг бүрэлдсэн бэ гэдэг нь тодорхой. Ohnepixel гэж хэн бэ, асуултын хариулт ч тодорхой.

Гэхдээ хэн мэдлээ дээ, хажууд нь лаа бариад зогсож байсан биш…



Recent Posts

See All

Comments


Related Posts

bottom of page