top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Nomadic Masters 2024: The MongolZ, Aurora gaming, Bleed esports багууд төгсгөлийн шатанд шалгарлаа

Nomadic Masters 2024 аренагийн эхний өдрийн тоглолтын үр дүнд Европын багууд болох Gaimin Gladiators, OG багууд тэмцээнээс хасагдаж, аналистууд, үзэгчдийн тааврыг нэлээд бужигнуулсан билээ. 6-р сарын 1-нд өглөөний 10:30 минутаас эхлээд оройны 22:00 цаг хүртэл BO3 журмаар нийт 4 тоглолтууд явагдав.

 

ATOX Esports vs Lynn Vision
  • Эхний тоглолт Lynn Vision багийн сонгосон Nuke map дээр өрнөж 13:7 харьцаагаар Lynn Vision баг цувралын эхний хожлоо авлаа.

  • Дараагийн тоглолт нь Atox esports багийн сонгосон Inferno map дээр өрсөлдөж 13:11 харьцаагаар Lynn Vision цувралын хоёр дах ялалтаа авсанаар тэмцээнийг цаашид үргэжлүүлэх бол Atox esports баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Lynn Vision 2:0 ATOX Esports 


Chinggis Warriors vs Aurora
  • Эхний тоглолт Chinggis Warrios багийн сонгосон Anubis map дээр 13:6 харьцаагаар хожиж, цувралыг ялалтаар эхлүүллээ.

  • Дараагийн тоглолтод Lynn Vision багийн сонгосон Mirage map дээр 13:6 харьцаагаар хожиж цувралын хожлын тоог тэнцүүллээ.

  • Шийдвэрлэх тоглолтыг Nuke маp дээр хийж  Aurora gaming баг 13:9 харьцаагаар тоглолтын цувралыг ялалтаар дуусгав. Ингэснээс оноо 2:1 харьцаатай болж Aurora баг тоглолтыг үргэжлүүлэн,  Chinggis Warriors баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Aurora 2:1 Chinggis Warriors 


The MongolZ vs Bleed Esports 

Анх удаа энэ тэмцээнд таарч тоглож байна.

  •  Эхний тоглолтыг The MongolZ багийн сонгосон Mirage map дээр 13:4 харьцаагаар хожиж цувралыг ялалтаар эхлүүллээ.

  • Дараагийн тоглолтыг Bleed esports багийн сонгосон Anubis map дээр 13:9 харьцаагаар хожиж Аваргын төлөөх тоглолтод шалгарлаа.

The MongolZ 2:0 Bleed Esports 


Lynn Vision vs Aurora тоглолт

Эхний өдөр дээд хүснэгтэд энэ 2 багууд тоглож, Aurora баг 2:0-оор хожсон билээ.

  • Тоглолт Aurora багийн сонгосон Ancient map дээр өрсөлдөж 13:10 харьцаатай хожлоо.

  • Дараагийн тоглолт нь Lynn Vision багийг сонгосон Anubis map дээр өрсөлдөж 13:9 харьцаагаар Aurora баг хожиж маргааш өдөр Bleed esports багтай өрсөлдөнө.

Aurora gaming 2:0 Lynn Vision


Тэмцээний формат
  • Студид болох тоглолтууд BO3 журмаар явагдана.

  • Багууд нэг хожил авахад л аренад тоглох эрхтэй болно.

  • Үзэгчидтэй, аренад болох 6-р сарын 1-ний тоглолт нь BO3 журмаар явагдана.

  • Харин 6-р сарын 2-ны тоглолт BO3, Play Off шатны тоглолтууд BO5 журмаар явагдана.

 

コメント


Recent Posts

bottom of page