top of page

Nomadic Adventure гар утасны тоглоом

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдүүдэд зориулсан бүрэн хэмжээний гар утасны “Nomadic Adventure” танин мэдэхүйн тоглоомыг гаргалаа.

UNICEF -ийн Нүүр Номын хуудсанд:

Тоглоомын арга зүйг ашиглан Монгол ёс заншил, ахуй амьдрал, уламжлалт баяр, язгуур урлаг, газар зүйн онцлог, ан амьтдын талаарх суурь мэдлэгийг хүүхэд багачуудад түгээх, ялангуяа хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүдэд өв соёлоо мэдэхэд нь туслах зорилготой юм.

Тоглоомын агуулгыг Монгол Улсын Төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатарын зөвлөгөөн дээр тулгуурлаж гаргасан. Тоглоомын эхлэлд Ардын зураач, төрийн шагналт, профессор Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу?” хэмээх агуу бүтээлийг оюуны өмчийн зөвшөөрөлтэй амь оруулан шинэ үеийн хүүхэд залуусын мэлмийд дахин хүргэж байгаад бид бахархаж байна.

Марчаахай, Nomadic Bear Games компаниудтй хамтран бүтээсэн “Nomadic Adventure” гар утасны тоглоомыг Playstore болон Appstore-с татан авах боломжтой.



Харин apkgk.com:

Nomadic Bear Games ХХК-ийн бүтээсэн Nomadic Adventure тоглоом нь Puzzle 7 ангилалд ордог. Одоогийн хувилбар нь 1.9, 2023 оны 01-р сарын 3-нд гарсан. Google Play-ийн мэдээлснээр Nomadic Adventure нь (одоогийн байдлаар) 491 гаруй татаж авсан.

Нүүдэлчдийн соёлыг сурталчлах зорилготой "Нүүдэлчдийн адал явдал" гар утасны тоглоомыг Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан хэрэгжүүлж буй "Цахим аялал" төслийн хүрээнд бүтээжээ.

Тоглоомын зорилго нь хүүхэд багачуудад монгол зан заншил, ахуй амьдрал, уламжлалт баяр наадам, урлаг, газарзүйн онцлог, ан амьтдын тухай мэдлэгийг түгээх, монгол өв соёлыг таниулах, өвлүүлэх зорилготой юм.

HOPA (Hidden Object Puzzle Adventure) тоглоомын төрөлд тоглогч нууцлагдсан эд зүйлсийг олох ёстой. Энэ төрлийн тоглоом нь хүнд танин мэдэхүйн шинэ мэдлэгийг шуурхай, үр дүнтэйгээр олгодог гэдгээрээ онцлог юм.

Миний олж авсан мэдээгээр Nomadic Bear Games нь Sliding Puzzle, Ball Shoot, Up9 зэрэг тоглоомуудыг гаргасан. Nomadic Adventure тоглоомыг Google Play, App store дээр 1000 гаруй удаа татсан байна.

Тоглоомын зарчим нь тодорхой хугацааны дотор жагсаалтын дагуух зүйлсийг олж илрүүлэх юм. Тоглогч заасан хугацаанд үг олохгүй бол тоглоомоо хожигдоно, гэхдээ ялахын тулд тоглогч цаг нэмэх, томруулдаг шилний функцуудыг ашиглаж болно.

Эх сурвалж: unicef.org


Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnews.mn нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн. Харамсалтай нь 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн

18 views0 comments

Comments


Related Posts

bottom of page