top of page
728x90.gif

Nintendo Switch 2-н танилцуулга энэ долоо хоногт болно

Writer: Masha MnnMasha Mnn
Nintendo-ийн удаан хүлээгдсэн Nintendo Switch 2 консолын тухай цуу яриа, алдагдсан мэдээлэл сүүлийн нэг жилийн турш тархсан. Тэгвэл энэ талаар NatetheHate YouTube суваг мэдээлэл хийсэн байна.
Nintendo Switch 2

Тодруулбал, мэдээлэлд дурдахдаа Nintendo нэгдүгээр сарын 16-нд буюу Пүрэв гарагт Switch 2-оо танилцуулахаар бэлдэж байна гэжээ.



NatetheHate-ийн хэлснээр уг танилцуулга нь консолд төвлөрсөн байх бол программ хангамжтай холбоотой өөр танилцуулгыг 2-р сарын сүүл эсвэл 3-р сарын эхээр хийхээр төлөвлөсөн гэнэ. Мөн Nintendo Switch 2 нь 2025 оны 5 эсвэл 6-р сард худалдаанд гарах магадлалтай гэжээ. The Verge сайтын Tom Warren уг огноог баталсан бөгөөд Eurogamer ч үүнийг дэмжсэнээр мэдээлэл илүү баталгаатай харагдаж байгаа юм.

Сүүлийн долоо хоногуудад Nintendo Switch 2-той холбоотой цуу яриа ихээр гарчээ. 12-р сард Switch 2-ийн Joy-Con-уудын зургийг онлайнаар цацсан бол зарим дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгчид шинэ консолын зургийг өөрсдийн вэбсайтад байрлуулсан байна. Түүнчлэн CES 2025 үзэсгэлэн дээр Genki нэртэй тоглоомын дагалдах хэрэгслийн компани өөрсдийн лангуун дээр Switch 2-ийн загварчилсан хувилбарыг үзүүлжээ. Genki компани уг загварыг Switch 2-ийн бодит дүрслэл гэж мэдэгдсэн боловч IGN-ийн мэдээлснээр Nintendo-ийн хуульчид тэдэнтэй холбоо барьсны дараа энэ мэдэгдлээ буцаажээ. Genki-ийн зүгээс энэхүү загвар нь зөвхөн онлайнаар олдсон алдагдсан мэдээлэлд тулгуурласан гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Nintendo 2025 оны 3-р сар гэхэд албан ёсны мэдэгдэл хийхээ урьд нь зарлаж байсан ч энэ долоо хоногт танилцуулга хийгдэх эсэхийг баттай хэлж болохгүй юм. Тус компани 2024 оны 11-р сард шинэ консолд буцах нийцтэй байх болно гэж мэдэгдсэн ч шинээр гарч ирэх тоглоомын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс зайлсхийжээ.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page