Counter-Strike-ийн түүхэнд 87 map-ийг ямар хожигдолгүй дараалан хожиж явсан Ninjas in Pyjamas багийн менежер Жонас Гундерсан цахим спортын тухай өөрийн Likedin хуудаснаа бичсэнийг зөвшөөрөлтэйгөөр орчуулан хүргэж байна. #esports #gaming #management #entrepreneurship #leadership
Одоогоос 9 жилийн өмнө Ninjas in Pyjamas баг ESL Cologne цомыг хүртэж байсанч бид дахин ялалтанд хүрч чадаагүй. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд, ер цахим спортын хөгжилд хэр их зүйл тохиолдсон бэ гэдгийг 2003, 2013, 2023, 2033 гэсэн он цагийн үечлэлээр яримаар байна.
2003 онд би Өмнөд Солонгост болсон World Cyber Games-д мэргэжлийн тамирчны хувиар Counter Strike тэмцээнд оролцож байсан. Ур чадвараа сайжруулахын тулд тоо томшгүй олон цаг зарцуулж, аваргын цомын төлөө олон хотуудаар тоглодог байсан ч үүнийхээ төлөө цалин бараг авдаггүй байж. Энэ нь видео тоглоом бол бидний хобби, бидний хүрээлэл, бидний хүсэл мөрөөдөл байсан гэдгийг харуулж байна.
2013 оны үеэс энэ байдал өөрчлөгдөж, тодорхой хэмжээний мөнгө энэ салбар луу урсах боллоо. Олон баг, тамирчид видео тоглоом тоглож амьдралаа залгуулдаг болж, зарим тоглогчид энэ хугацаанд супер од болж, санхүүгийн хувьд ч их хэмжээний мөнгөтэй боллоо. Гэв гэнэт зүгээр л нэг "видео тоглоом" биш, бидний амьдралын хэв маяг гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн. Ninjas in Pyjamas баг CSGO-ийн түүхэнд алдарт 87-0 амжилтыг тогтоож, хамгийн том цомуудаа хүртэж, цахим спортын түүхэн дэх хамгийн цуутай тамирчдын "орон гэр" нь болсон.
2023 онд, өнөөдөр дэлхийн бүх тив, бүс хотууд цахим спортын бараг бүх төрөлд өөрсдийн баг, клубээ байгуулахад асар их хөрөнгө оруулж, тоо томшгүй олон шилдэг баг, тамирчдаас бүрдсэн эко систем бий болж, цахим спорт нь бизнесийн болон энтертэйнментийнхээ хувьд мэргэжлийн болохоор тэмүүлж байна. Тамирчид тоглогчдын тоо өсч, академийн багууд нэмэгдэж, тоглогчид илүү залуу насандаа цахим спортод орж байна. Хэдийгээр салбарын хувьд цэгцрээгүй байгаа ч мэргэжлийн байх шаардлага урьд урьдахаас илүү тавигдаж байна. Хэрвээ тоглогч нь хичээл зүтгэл гаргахгүй бол том зорилгот хүрч чадахгүй.
2033 онд бид хаана байх вэ? Миний таамаглаж байгаагаар цахим спорт гольфтой ижил төстэй замыг туулах болов уу. Тайгер Вүүдсийн түүхээс цухас дурдахад, тэрээр хүүхэд байхдаа биеийн тамирын заал руу өдөр бүр явж, бусдаас илүүтэйгээр дасгал сургуулилтыг олон цагаар хийдэг байв. Нэг л мэдэхэд гольфийн бөмбөгийг илүү хол, илүү нарийвчлалтай цохиж, амжилтын үзүүлэлт тогтмолжиж ирлээ. Олон жил туршлагатай тоглогчид ноёрхож, тэдний нарийн ухаан, арга барил нь гол хэрэгсэл байсан гольфийн түүхэнд залуусын шинэ эрин эхэлжээ. Өнөөдөр спортын супер од биш, амжилттай яваа ганц ч мэргэжлийн тамирчинг олохгүй. Урт хугацааны туршид өрсөлдөх чадваргүй бол мэргэжлийн тамирчины эгнээнд хүрч чадахгүй.
Цахим спортод ч мөн адил гэж бодож байна. 2033 оны үеийнхэн илүү шаргуу, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй байж, бүх зүйлээ зориулж байж ирээдүйдээ ихийг бүтээнэ. Тийм тамирчид л илүү их амжилтанд хүрнэ.
Тоймлож үзвэл видео тоглоом нь дараах маягаар хөгжиж байна.
2003: Хобби болгон тогло.
2013: Амьдрахын төлөө тогло
2023: Мэргэжлийн мэт тогло
2033: Өндөр чадвартай тамирчин болтлоо тогло
30 жилийн хугацаанд, подвалын PC тоглоомоос Олимпийн хэмжээний өрсөлдөөнт, мэргэжлийн спорт (зарим спортын хувьд хэдэн зуун жилийг зарцуулсан) болон хөгжсөн нь үнэхээр гайхалтай.
Одоо би Кельн рүү явж, хуучны болон шинэ найзуудтайгаа уулзаж, Ninjas in Pyjamas багийг бүх талаар өсч хөгжихөд илүү анхаарах болно.
Би цахим спортод хайртай.
Жич: Ninjas in Pyjamas 2000 онд байгуулагдсан Шведийн баг, Counter-Strike-ийн түүхэнд 87 map-ийг ямар хожигдолгүй дараалан хожиж, 2013 оны 3 сард Казакстаны Astana Dragons багт хожигдсоноор цуврал ялалт нь өндөрлөж байжээ.
Эх сурвалж: Jonas Gundersen
Comments