NAVI Junior Dota 2-ийн ESL One Raleigh 2025 тэмцээний баруун Европын эрхийн шатанд олон удаа алдаа ашигласан гэх шалтгаанаар тэмцээнээс хасагдлаа.
ESL One Raleigh тэмцээний зохион байгуулагч ESL албан ёсны X (хуучнаар Twitter)-д байршуулсан мэдэгдэлдээ NAVI Junior багийн "Smoke of Deceit"-н алдааг 5-р байрлалын тоглогч Stanislav “Riddys” Mitroshkyn ашигласан гэж тогтоосон тул тэмцээнээс хассан талаар мэдэгджээ.
Энэхүү алдаа нь "Smoke of Deceit" ашигласан эсэхийг эсрэг багийн тоглогчдын эд зүйлсийг шалгах замаар мэдэх боломж олгодог байна. Хэрэв тухайн зүйл дээр "Албан ёсны дохио өгөх" сонголт гараагүй тохиолдолд эсрэг баг үүнийг ашигласан гэж ойлгогддог.
Энэ алдаа Dota 2-т хэсэг хугацаанд оршиж байгаа ч Valve Software хараахан засварлаагүй байна. ESL-ийн зүгээс өмнөх тэмцээнүүдэд ч энэ алдааг ашигласан багийг хасаж байсан гэдгийг онцолсон юм.
Ямар тоглолтуудад энэхүү алдааг ашигласныг тодорхой заагаагүй ч, NAVI Junior AVULUS багийг 2-0 харьцаатай хожсон доод хэсгийн шувтаргын тоглолтын үеэр “Riddys” энэ алдааг ашигласан гэх бичлэгүүд цахим орчинд түгжээ. Энэхүү тоглолт NAVI Junior багийг ESL One Raleigh тэмцээнд оролцох эрхтэй болгосон ч тэднийг одоо эрхээ алдахад хүргэлээ.
NAVI Junior баг хасагдсан тул тэдний оронд AVULUS баг ESL One Raleigh тэмцээнд оролцохоор болжээ.
Одоогоор NAVI Junior баг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин Dota 2 тоглоомын олон нийтийн хэсэгт ESL-ийн шийдвэрийг эсэргүүцэж, зөвхөн NAVI Junior багийг бус, энэхүү алдааг ашигласан бүх багийг хасахыг шаардаж байна. Реддит дээр тавигдсан нэгэн постоор Tundra Esports болон Team Spirit багууд ч энэ алдааг ашигласан гэж үзэж байгаа ажээ.
ESL One Raleigh тэмцээн АНУ-ын Ралей хотод 4-р сарын 7-13-ны хооронд зохион байгуулагдаж, нийт 12 баг $1 сая ам.долларын шагналын төлөө өрсөлдөх юм.
Comments