top of page
728x90.gif

MOUZ багийн өөрчлөлт: siuhy сэлгээнд, Spinx элсэх үү? 

Writer: ChinguunChinguun

Дэлхийн чансааны №5-д бичигдэж буй MOUZ баг улирлын эхэнд томоохон шийдвэр гаргаж, багийн ахлагч siuhy-г сэлгээнд шилжүүллээ.

Германы байгууллага X платформ дээр гаргасан мэдэгдэлдээ "багийн ирээдүйн чиг хандлагын талаарх үзэл бодол зөрөлдсөнөөс" болж ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.

Багийн ахлагчийн үүргийг одоо 🇸🇪 тоглогч Лудвиг "⁠Brollan⁠" Бролин хүлээн авч байгаа бөгөөд энэ нь түүний карьерт шинэ сорилт болж байна.



Spinx MOUZ багт элсэх үү? 


Sheep Esports-ийн мэдээлснээр, MOUZ баг Vitality-ийн сэлгээнд буй Лотан "⁠Spinx⁠" Гиладитай аман тохиролцоонд хүрсэн байна. Spinx Vitality багт хоёр жил хагасын турш тоглохдоо BLAST.tv Парисын Мэйжор 2023 зэрэг нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлж, олон амжилт гаргаж байсан юм.


Хэдий Spinx-ийг MOUZ багт нэгдэхээр төлөвлөж байгаа ч, IEM Katowice тэмцээний мэдүүлгийн хугацаа хаагдсан тул тэрээр энэ тэмцээнд тоглох боломжгүй. Үүний оронд, MOUZ баг академийн тоглогч Адриан "⁠xelex⁠" Винцегыг тав дахь тоглогчоор оролцуулахаар болжээ. Харин албан ёсоор дебют хийх тэмцээн нь 3-р сарын 7-нд эхлэх ESL Pro League 21 тэмцээн байж магадгүй байна.



Хэрэв Spinx элсвэл, MOUZ баг дараах бүрэлдэхүүнтэй байх болно:


  • 🇭🇺: Áдaм "⁠torzsi⁠" Торзшаш

  • 🇮🇱: Дориан "⁠xertioN⁠" Берман

  • 🇫🇮: Жими "⁠Jimpphat⁠" Сало

  • 🇸🇪: Лудвиг "⁠Brollan⁠" Бролин

  • 🇮🇱: Лотан "⁠Spinx⁠" Гилади


Дасгалжуулагч: Дани Dennis "⁠sycrone⁠" Нильсен

Сэлгээнд: Камил "⁠siuhy⁠" Шкарадек 🎮

 
 
 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page