Kalea нь 3-р сарын 19-нд тоглоомд нэвтрэх бөгөөд өгөгдсөн хугацаанд үнэгүй авах боломжтой юм.

Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоом шинэ баатар болох Kalea-г танилцууллаа. Kalea ойрын тулаанд хүчирхэг бөгөөд нэг байг онилох хяналтын чадвартай тул багийн тулаанд үзүүлэх нөлөө өндөр.
Kalea 3-р сарын 19-өөс эхлэн тоглоомд нэвтэрч байна. Мөн тус баатрыг 4-р сарын 1-нийг хүртэл хугацаанд үнэгүй авах боломжтой. Түүний Hero Pass-ыг Battle Points болон Diamonds хослолоор, эсвэл зөвхөн Diamond-р худалдан авах боломжтой. Hero Pass-ыг авсан тоглогчид 21 хоногийн турш буцаан олголт авах болно. Харин хосолсон төлбөр хийж авсан бол зөвхөн Diamond төлбөр буцаагдана.
MLBB хөгжүүлэгч MOONTON Games хэвлэлийн мэдээндээ Kalea-гийн бүх нарийн деталиудыг арлын амьдралыг харуулах байдлаар бүтээсэн гэжээ. Түүнийг Зүүн Өмнөд Азийн домгоос санаа авч далайн хүчирхэг сүнсийг шингээн бүтээжээ.

Kalea бол MLBB тоглоомд нэмэгдсэн 128 дахь баатар бөгөөд өмнөх шинэ баатар болох Лукасын араас гарч байна. Тоглоомын хувьд түүнийг support гэж ангилж байгаа ч тэрээр support-fighter маягаар тоглодог. Түүний гол давуу тал нь дайралтаа эхлүүлж, үргэлжлүүлэх чадвар бөгөөд багийн тулаанд хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой.
Hero Spotlight
Skill 1 - Kalea нударгаараа газар цохиж, ойр орчмын дайснууддаа 180 Physical Damage үзүүлэх долгион үүсгэнэ. Тус skill-н cooldown нь 4.0 гэнэ.
Skill 2 - Kalea урагш дайрч, хамгийн түрүүнд тааралдсан дайсныг биеэрээ мөргөн 0.6 секундийн турш агаарт хөөргөнө. Тус дайралт нь дайсанд 150 Physical Damage учруулна. Хэрэв дайралтынхаа явцад саадтай мөргөлдөх эсвэл усны бүсийн захад хүрвэл агаарт үсэрнэ. Дахин чадварыг идэвхжүүлснээр сонгосон байршилд хүчтэй мөргөж буух бөгөөд 150 Physical Damage учруулж, дайснуудыг 0.6 секундийн турш агаарт хөөргөнө.
Ultimate - Калейа сүүлээрээ дайсны баатрыг барьж, зорилтот чиглэлд шидэн газарт цохиж, зорилтот бай болон ойролцоох дайснуудад 300 Physical Damage учруулах юм.
Comments