top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Mobile Legends: Bang Bang - н дэлхийн аваргын Wildcard шатны мэдээлэл (M5)

Moonton студээс жил бүр зохион байгуулдаг Mobile Legends: Bang Bang тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Wildcard шат нь 11-р сарын 23-26-ний хооронд буюу өнөөдрөөс эхлэн Малайз улсад зохион байгуулагдахаар бэлэн болоод байна.


M5 Wildcard, Poster by Netrunner
M5 Wildcard, Poster by Netrunner


Тус Wildcard шатанд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг 8 баг шалгарсан байгаа ба тэд A болон B гэсэн 2 группд хуваагджээ. Багууд групп дотроо Single Round Robin буюу өөр хоорондоо тойргоор тоглож оноо цуглуулах юм. Группээсээ 1 болон 2 дугаар байраар шалгарсан багууд Crossover match буюу эсрэг группын мөн адил шалгарсан багуудтай солбилцож тоглох ба тэндээсээ хожсон багууд дэлхийн аваргын тэмцээний Group Stage шатанд шалгарж тэмцээнийг цааш үргэлжлүүлэх бол 3 болон 4 дүгээр байраар шалгарсан багууд тэмцээнээс хасагдах юм. Бүх учраанууд Best of 3 буюу түрүүлж 2 match - д хожсон баг цувралд хожно.


Багуудын мэдээлэл:


I. TEAM SMG. Малайз улс.

  1. Smooth

  2. Saxa

  3. Stormie

  4. Sasa

  5. Mikko

II. Niightmare Esports. Лаос улс.

  1. Juviana

  2. 2Ez4Lexxy

  3. Sosoul

  4. Khammy

  5. J4ZBIN

III. KeepBest Gaming. Хятад улс.

  1. Siyu

  2. Simba

  3. LMU

  4. GodYang

  5. Tides

IV. Team Lilgun. Монгол улс.

  1. Aizn

  2. Zxaura

  3. Forbid

  4. Bebex

  5. Ethan

V. Team Falcons. Саудын Араб.

  1. Hulk

  2. Lio

  3. Goodnight

  4. Lawtrick

  5. Maro

VI. Imperio. Аргентин улс.

  1. Markinho

  2. AURORAA

  3. Feshin

  4. Yur

  5. Stephe

VII. 4Merical Esports. Непал улс.

  1. Masarap

  2. Xerox

  3. Lunatic Panda

  4. Yahiko

  5. Clock

VIII. Umbrella Squad. CIS бүсээс.

  1. Castle

  2. Marl

  3. black march

  4. EvilKing

  5. Troublemaker

eSports Network-оос Монгол дахь шалгаруулалтыг зохион байгуулж, Mobile Legends: Bang Bang тоглоомын Дэлхийн аваргын эрхийн төлөөх M5 Wild Card тэмцээнд Монгол улсаас оролцох багийг тодруулаад зогсохгүй, аварга болсон TEAM LILGUN багийн Малайз улсыг зорих бүх зардлыг хариуцаж байна.


Тоглолтын хуваарь:

M5 Wildcard Schedule Day1, Poster by Centillion
M5 Wildcard Schedule Day1, Poster by Centillion

Нийтлэлийг: Haba Kiri

Comments


Recent Posts

bottom of page