Mobile Legends: Bang Bang (MLBB) алдартай аниме, манга болох Naruto-той хамтран ажиллах болсноо зарлалаа.

Энэхүү хамтын ажиллагааг өнөөдөр албан ёсоор зарласан бөгөөд MLBB нь шинэ франчайз нэмэх замаар өөрийн кроссовер эвентүүдийг үргэлжлүүлж байна.
“Хорин гаруй жилийн турш Naruto нь тэвчээр, нөхөрлөл, мөрөөдлөө биелүүлэх гэсэн сэдвүүдээр олон үеийнхэнд урам зориг өгсөөр ирсэн” гэж MOONTON Games-ийн Naruto хамтын ажиллагааны ахлах Lyn Xi хэлжээ.”
Харамсалтай нь, энэхүү эвентийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй байна. Гэхдээ MOONTON Games удахгүй нээлтийн огноо болон бусад мэдээллийг танилцуулахаа мэдэгдсэн. MLBB Хятадад албан ёсоор нээлтээ хийснээс хойш энэхүү эвент нь хамгийн том хамтын ажиллагааны нэг болох төлөвтэй байна.
Naruto бол MLBB-д нэмэгдэж буй хамгийн сүүлийн аниме кроссовер юм. Өмнө нь MLBB Jujutsu Kaisen, Attack on Titan, Hunter x Hunter зэрэг алдартай аниметай хамтран ажиллаж байсан. Star Wars, Transformers зэрэг алдартай кинонуудаас гадна Neymar Jr гэх мэт спортын ододтой ч хамтран ажиллаж байжээ.
MLBB нь дэлхий даяар хамгийн алдартай мобайл eSports тоглоомуудын нэг болсон. 2025 оны байдлаар 1.5 тэрбум гаруй удаа татагдаж, 110 сая идэвхтэй тоглогчтой болсон бөгөөд 30 гаруй улсад өрсөлдөөнт eSports хөгжүүлж байна.
Харин Naruto бол Masashi Kishimoto-гийн бүтээсэн Японы алдартай аниме, манга бөгөөд 250 сая гаруй хувь борлогдсон, 60 гаруй бүс нутагт тархсан, 11 кино гаргасан, мөн 10 гаруй жилийн турш ТВ-д цацагдсан алдарт бүтээл юм.
コメント