top of page
Writer's pictureAriunzayat Yunren

MLBB. Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд The MongolZ баг түрүүллээ

MLBB бол манай улсын цахим спортын салбарын хувьд маш хурдтай хөгжиж байгаа салбар юм.

Дэлхийн аваргын тэмцээнд ороход аль нэгэн бүсэд хамрагдах боломжгүй тул Wild Card бүсэд оролцож байж Дэлхийн Аваргын эрхээ авдаг.

Энэ жилийн Үндэсний Аваргын тэмцээнийг ESN- Esports Network байгууллага хоёрдах жилдээ зохиож байна. 8-р сарын 17-ээс эхэлсэн энэ тэмцээнди нийтдээ 603 баг бүртгүүлжээ.

Тэмцээний явцын мэдээ

·      Нээлттэй шалгаруулалтын шат нь 8-р сарын 17-аас 8-р сарын 25-нд

·      Play In шатны тоглолт 9-р сарын 2-7-нд үргэлжилж 32 багаас шилдэг 4 баг шалгарчээ.

·      Play Off шатны тоглолт 9-р сарын 16-22-нд үргэлжилж, шалгарсан багуудаас гадна The MongolZ, IMPOSTOR, IHC esports, Aquile Esports багууд урилгаар оролцлоо. Play Off шатнаас 3 баг шалгарсан юм.

·      Аваргаа тодруулах арга хэмжээ Улаанбаатар хотын UG аренад болж MLBB сонирхогч, хөгжөөн дэмжигчид, тоглогчид нэгэн дор цуглаж, Wild Card бүсэд өрсөлдөх баг тодрох мөчийн гэрч боллоо. Өнөөдрийн тэмцээнд IMPOSTOR, The MongolZ баг өрсөлдөж, хожсон баг нь IHC esports багтай Үндэсний Аварга цомын төлөө өрсөлдөх ёстой байсан.

 

Тэмцээн IMPOSTOR, The MongolZ багуудын тоглолтоор эхэлж, үзэгчдийг өндөлзүүлсэн өрсөлдөөнт тоглолт болж The MongolZ баг аваргын төлөө IHC esports багтай өрсөлдөх болсон юм.

 

30 сая төгрөгний шагналын сантай ESN NATIONAL CHAMPIONSHIP тэмцээний аварга багаар The MongolZ тодорч 16 сая төгрөгийн шагнал, Wild Card бүсэд тоглох эрхээ авлаа.

2-р байрт IHC esports баг орж 8 сая төгрөгөөр шагнууллаа

3-р байрт IMPOSTOR баг тодорч 4 сая төгрөгөөр шагнууллаа

 

Тэмцээний MVP тоглогчоор

 

Тэмцээний үеэр болсон арга хэмжээнүүд

·      20K Diamond-ийн шагналын сантай "1v1" тэмцээний финалд IHC Esports багийн Bebex болон Zxaura нар шалгарсан юм. Харин тэмцээний өдөр хөгжөөн дэмжигчдийн өмнө өрсөлдсөн "1v1" тэмцээний аваргаар Zxaura тодорч 20 мянган диамандын эзэн болов.

·      Плей-Офф шатад шалгарсан 8 багийн 45 тамирчдын хооронд  санал хураалт явуулж хамгийн өндөр санал авсан 10 тамирчдаас бүрдсэн "All Star Game" тоглолт Team DEW  болон Team TOKI хооронд болж TOKI баг түрүүлжээ.

·      Хүүхэд залуусын дуртай VANDEBO хамтлаг, "IMPRESSION STREET" хамтлагийн тоглолтууд болсон.

Тэмцээний тухай тоонууд:

MLBB төрлийн үндэсний аваргы шалгаруулах тэмцээнд зориулан ESN – Esports Network

Зөвхөн Нүүр ном платформ дээр 120 орчим постерүүд, 15 видео нэвтрүүлэг, тэмцээний 52 цагийн шууд дамжуулалтыг давхардсан тоогоор 120 мянга гаруй хүн үзжээ.

Comentarios


Recent Posts

bottom of page