Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA энэ оны Valorant төрлийн тэмцээнээ эхэллээ.
MVT: 3 (MESA Valorant Tour) цуврал тэмцээн нь нийтдээ 20,000,000 төгрөгийн шагналын сантай ба Stage 1, 2 тэмцээнүүд тус бүр 5,000,000 төгрөгийн шагналын сантай байсан бол FINALS тэмцээний хувьд ₮10,000,000-н шагналын сантай.
Тэмцээнд нийт 8 баг оролцож, MVT оноогоор тэргүүлсэн 6 баг дараагийн шатандаа урилгаар оролцжээ. Тэмцээнийг 1 сарын 21-ээс 1 сарын 31-ний хооронд зохиож, шинэхэн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон ч Grand Final-ийн шат хүртэл нэг ч хожигдолгүй үлдэн бидэнд хэр хүчтэй өрсөлдөгч вэ гэдгээ харуулсан IHC Esports 0-3 харьцаатайгаар The MongolZ багт хожигдсоноор шилдэг 8 багаас 2-р байрыг эзлэв. Ийнхүү 4 сарын турш нийт 3 цувралаар үргэлжилсэн MVT 3: Finals сүүлийн тэмцээний Grand Final-ийн шатанд The MongolZ баг 3-0 харьцаатайгаар хожин аваргын цомыг өргөлөө!
Шагналын сангийн хуваарилалт болон эзэлсэн байрууд:
1-р байр. The MongolZ баг. 4,000,000 төгрөг.
2-р байр. IHC esport баг. 2,500,000 төгрөг.
3-р байр. Chinggis Wariors баг. 1,500,000 төгрөг.
4-р байр. SP Falcons баг. 1,000,000 төгрөг.
5-8-р байр. Sovereigns, AURA, Chaos, Zoom багууд.
Эх сурвалж: MESA
Comments