top of page
Writer's pictureAriunzayat Yunren

MESA VALORANT TOUR

Үүнийг 2022.11.4-нд бичжээ.

MESA Valorant Tour урт хугацаанд үргэлжлэх, Монголын цахим спортод тогтвортой, өрсөлдөх чадвартай VALORANT-ийн баг, тамирчдыг таниулан, тогтоох цуврал тэмцээний талаар мэдээ хүргэж байна. (шинэчилсэн)

MVT One: Fall тэмцээний нээлттэй шатны шалгаруулалт 32 баг бүртгүүлжээ.

11.05-нд болсон Open Qualifier #1-ээс

  • Khunnu Esports

  • Renewal Gaming (Trinity)

  • Team Menaces

  • Fake Revenger багууд шалгарчээ.

11.06-ны өдөр болсон MVT One: Fall тэмцээний Open Qualifier #2 шатанд 28

баг дахин өрсөлдөж шилдэг 4 баг

  • Sacred Six

  • Shugden Business

  • Davidan

  • Team BBG багууд шалгасан “намрын шалгаруулалт”-ын 8 баг тодорлоо.


Монголын Электрон Спортын Холбоо (MESA) анх Nomadic Masters 2021 Digital Nation арга хэмжээний үеэр Монголын хамгийн анхны гэгдэх томоохон VALORANT тоглоомын тэмцээн амжилттай явагдаж аварга багаар Shugden Business баг тодорч байжээ.

MESA VALORANT TOUR-ИЙН ХУВААРЬ


НЭЭЛТТЭЙ ШАЛГАРУУЛАЛТ:

11/05 - Open Qualifier #1

» Бүртгүүлсэн багууд өрсөлдөж 4 баг MVT One:Fall тэмцээнд шалгарна.

11/06 - Open Qualifier #2

» OQ#1-д шалгарч чадаагүй үлдсэн багууд ахин өрсөлдөн 4 баг MVT One:Fall тэмцээнд шалгарна.

ХЭСГИЙН ШАТ:

11/15-11/19

» Open Qualfier-аас шалгарсан 8 баг хоёр хэсэгтэн хуваагдан тоглолтуудыг

хийнэ.

ПЛЭЙ-ОФФ:

11/22-11/26

Single-Elimination журмаар явагдана.

MESA VALORANT TOUR ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

1. MVT-д хэдэн тэмцээн багтах вэ?

MESA Valorant Tour нийт

  • Fall,

  • Winter,

  • Wildcard гэх 3 Stage

  • MESA VALORANT TOUR FINALS аваргын тэмцээн

2. MVT FINALS-д хэрхэн шалгарах вэ?

MVT FINALS тэмцээн нь LAN хэлбэрээр зохиогдоно. Fall, Winter Stage тус бүрээс багууд оноо цуглуулан FINALS-д шалгарч; Wildcard Stage нь шалгарч амжаагүй багуудад FINALS-д оролцох боломж олгох нэмэлт тэмцээн байх юм.


3. MVT Fall тэмцээн хэзээ болох, хэрхэн бүртгүүлэх вэ?

10 сарын 11-ээс хамгийн эхний MVT Fall тэмцээний бүртгэл зарлагдана.

Ямар нэгэн тавигдах шаардлага, босго зэрэг байхгүй учраас багууд чөлөөтэй оролцох боломжтой.

Эх сурвалж: MESA


 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

6 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page