top of page

MESA. ML: BB тэмцээний тойм

Өнгөрсөн долоо хоногт MESA ML: BB цувралын хоёр дахь удаагийн тэмцээн явагдаж дууслаа.


Mobile Legends: Bang Bang төрлийн Legends Series #1 цувралыг энэ оны зургадугаар сард 200 багийн дунд зохиосон MESA (Mongolian Electronic Sports Association) тус цувралынхаа 2 дахь тэмцээн Legends Series #2- ыг ₮10,000,000 шагналын сантайгаар 10-р сарын 11-13-ны өдрүүдэд дуусгалаа.


10-р сарын 9-10-ны өдрүүдэд зохиогдсон нээлттэй шалгаруулалтаас шалгарсан багууд, Legends Series #1 тэмцээний “үзүүр түрүүний шагналт” багууд үндсэн тэмцээнд өрсөлдөв.

Шилдэг найман багууд болох

  1. Team Lilgun

  2. GEUD Gaming

  3. Team Bosuul

  4. FEARLINE

  5. CRUEL NEW ERA

  6. ASTRAL ZENITH

  7. AFNNMI

  8. LAST CHANCE нараас төгсгөлийн шатанд дараах 4 баг өрсөлдлөө.

  • Team Lilgun 1-р байр

  • Team Bosuul 2-р байр

  • GEUD Gaming 3-р байр

  • FEARLINE 4-р байр эзэлжээ.

Images from MESA

  • Team Lilgun MLS (MESA Legends Series) тэмцээнд хоёр дах удаагаа аваргалсан бол, саяхан Esports Networking-оос зохиосон Mobile Legends: Bang Bang төрлийн дэлхийн аваргын урьдчилсан шат буюу M5 WILDCARD тэмцээнд оролцох багийг тодруулах тэмцээнд түрүүлж Малайз улсыг зорихоор болсон.

  • BOSUUL баг MESA Legends Series анхны тэмцээнд 9-16 байранд орж байсан бол тэд ийнхүү 2 дугаар байранд оржээ.

  • [ML:BB] MESA Legends Series 2 тэмцээнд оролцож буй тамирчдаас хамгийн залуу нь 13 настай ба нийт тоглогчдын дундаж нас 18.1 байна.

  • Тэмцээнийг ZMAX тайлбарлан хүргэжээ.

28 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page