IESF 17th World Esports Championship буюу International Esports Federation-с зохион байгуулж буй 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 6 төрлөөр Монгол улсыг төлөөлөн баг тамирчид оролцох юм.
IESF WEC 2025 тэмцээний MLBB төрлөөр Монгол улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдыг шалгаруулах тэмцээнд IHC E-Sports баг түрүүлж IESF 17 дахь Испортын Дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох эрхийн эзэд боллоо.
Хоёр жил дараалж Grand Final-ийн шатанд The MongolZ vs IHC E-Sports багууд шалгарч өнгөрсөн жил мөн адил тэмцээний аварга багаар тодорч байсан бa тэд гурван жил дараалж өөрсдийгөө батaлж аварга баг болж байна.

Өнгөрөгч жилийн IESF WEC 2024 тэмцээн нь Саудын Араб улсын нийслэл Эр-Рияд хотноо $1'0000'000-ийн шагналын сантайгаар зохион байгуулагдаж Монгол улсыг төлөөлөн нийт 5 төрөлд 5 баг амжилттайгаар оролцсон.
Comments