3 сарын 11-нээс 16-ны өдрүүдэд CS2 төрлийн MESA League Season 4 тэмцээн зохиогдлоо.
· Ирэх хаврын Major тэмцээний урилгаар оролцох багуудын тэмцээн 4 сарын 7-нд явагдана.
· Тэмцээний шагналын сан 10,000 ам.доллар.
· Багуудын чансаанд нөлөөлөх LAN тэмцээн
· Энэ тэмцээнээс Монгол багууд Valve-ийн оноо цуглуулж байраа ахиулах маш том боломжтой.
· Ялагч баг MESA Nomadic Masters руу шууд шалгарна.
Тэмцээнд нийтдээ дараах 8 баг оролцож:
1. Chinggis Warriors
2. The Huns Esports
3. IHC Esports
4. Nomads
5. Eruption
6. Yaarmag House
7. The Hunters
8. The QUBE Esports
Chinggis Warriors 3:2 харьцаатайгаар The Huns Esports-ийг буулган авч MESA League Season 4 тэмцээний аваргаар тодорлоо. Ийнхүү тэд $5000-ийн шагналын сан, мөн $250'000-ийн шагналын сантай Nomadic Masters 2025 Spring тэмцээнд оролцох эрхийн эздээр тодорч байна.
Grand Final-ийн шатанд гал гарсан, ширүүхэн өрсөлдөөнт гайхалтай 5 MAP тоглолтыг үзүүлсэн ч харамсалтай нь The Huns Esports баг 2:3-ийн харьцаатайгаар хожигдосноор хоёрдугаар байранд орлоо.
Өнгөрсөн онд зохион байгуулагдсан MPS: Spring 2024 тэмцээний Grand Final-д Chinggis Warriors баг IHC Esports-ийг 2:1-ийн харьцаатайгаар хожин 100'000 ам.долларын шагналын сантай Nomadic Masters тэмцээнд оролцох эрхийг авч байсан ба тухайн үеийн бүрэлдэхүүнд IHC Esports багт “roux”, “efire”, “Ariucle” нар байсан бол Chinggis Warriors багт одоогийн бүрэлдэхүүнээс зөвхөн “Neuz”- л байсан байна. Харин энэ удаа тухайн 2 багийн тамирчид нэгдэн дахин $250'000-ийн шагналын сантай Nomadic Masters тэмцээнд оролцох эрхийг авч байна.
Эх сурвалж: MESA
Comments