top of page
728x90.gif

MESA Asian Masters 2025

Writer: Ariunzayat YunrenAriunzayat Yunren

CS2 төрлийн MESA Asian Masters тэмцээн өндөрлөлөө.

Энэ оны 3-р сарын 6-9-ний хооронд Монголын Электрон Спортын Холбооноос (MESA) PGL Bucharest 2025 тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох багийг шалгаруулах MESA Asian Masters тэмцээнийг зохиолоо.

Багууд нийт 4 Group-д хуваагдан:

• Oceania – 2

• Asia – 3

• MENA – 1

• China – 2 багууд бүс бүсээс шалгарсан бөгөөд тоглолт online болж, харин Playoff-ийн тоглолтууд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо MESA LAN Studio-д зохион байгуулагдлаа.

Гурван долоон хоногийн турш Азийн бүс бүсийн шилдгүүдийн дунд зохион байгуулагдсан MESA Asian Masters тэмцээний аваргаар RARE ATOM баг тодорлоо

Тэд Grand Final-ийн шатанд HOTU багийг 3 - 0 харьцаатайгаар буулган авч өөрсдийн ур чадвар болоод туршлагыг батлан харуулж, $1'250'000-ийн шагналын сантай PGL Bucharest 2025 тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох цор ганц багийн эзэд болж байна.

MESA Asian Masters

Тэмцээний байруудыг дарааллаар үзүүлбэл:

1-р байр. Rare Atom

2-р байр. HOTU

3-р байр. Chinggis Warriors

4-р байр. JiJieHao

5-6-р байр. Eruption болон DogEvil

7-8-р байр. SemperFi Esports болон Only One Word


Эх сурвалж: MESA

 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page