top of page
Writer's pictureAriunzayat Yunren

MATCH VERSUS EUROPEAN STANDART SYSTEM

ENCE-тэй хийсэн match:
  • MongolZ-ийн одоогийн потенциалыг бүх талаар нь шалгасан ба шавхсан тоглолт боллоо. ENCE-тэй хийсэн match-д ер нь тоглолтын эхнээс л эрч хүчтэй өөрсөддөө маш итгэлтэй байж T талдаа өөрсдийн бүрэн санаачлагаар дуусгалаа. Их гоё. Сэтгэл санаа сэргээж бахархал төрүүлмээр тоглох юм даа MongolZ-ийн Creative Terror Side Game!

  • Өмнөх Mirage-тоглолтыг бодвол бүх тоглогчид маань жигд байсан. Харин CT талд ялангуяа A-site-д ENCE-н довтолгоо ширүүхэн байж MZ, 910 хоёрыг маань тайван байлгасангүйдээ. Гэхдээ ENCE-н А-site руу орох тоглолт Furia-г бодвол арай боловсронгуй байна лээ шүү. Furia бол бүтэн A-setup аар хурдтай орж rush маягийн дарамт үзүүлэж байсан бол ENCE palace ramp-д тоглолгчдоо байлгаж байгаад mid болон short-ийн тоглолтоос шилжээд connectroor A-руу нийлж ороод байсан. Ялангуяа palace-аар орж байгаа тоглолчид хамгийн гайтай байлаа. Нэг талаар манай Mirage-ийн тоглолтыг овоо судлаад амжсан харагдана лээ. Иймэрхүү тоглолтоо үргэлжлүүлсээр ENCE өөрсдийн гарт тоглолтыг авчлаа. Ялангуяа бүх тоглогчид жигд байна лээ, Dycha-бас ухаалаг тоглох юм, мөн тэр Goofy гээд нөхөр нилээн хорлонтой юм.

  • Ер нь энэ Europe баг тоглогчид тулсан үедээ нягтралын туйлд хүрхиймаа. Хувийн хариуцлага үйлдлээ тэгтлээ их ухамсарладаг юм шиг байгаам илүү дутуу үйлдэл хийхгүй Call-доо бүрэн захирагдаал. Тэгээд л comeback хийгээл босоод ирж байгаам Ezy ч юмаадаа. Мэдээж манай алдааг бол ашиглаад л явчиж байгаам. Энэ сахилга батыг л манай монгол багууд өөрсөддөө бат суулгачихвал зүгээр нөгөө Чингисын үеийн монгол шиг Баруун зүгийг эзэгнэлээ :))

  • За Nuke дүр зураг манайхны давуутайгаар эхлэж нөгөө л нэг алдаагаа давтаж тулдаг юман дээрээ ирж хэцүү байдалд орж байлаа. Хаа очиж манайхны ганган ганган буудалтууд байгаа оноод эзнээ олоод байлаа. Сүүлийн 2round нилээн шийдэмгий байлаа. MZ-ч шархаа нөхлөө. Хожлоо. Ялангуяа ENCE-ээс Dycha, Hades 2 бүр хөлс нь гарцан нүүр нь хөхөрцөн л дотроо ер нь л барахгүйн байнадаа гэсэн шинжтэй сууж байна лээ. Манай хэд л тийм хэрэг хийж байхгүюү)) Хаа очиж нөгөө Goofy, Kylar 2 нь бага тийрдэг бололтой.

  • Эхний 2map-д хамгийн хүндхэн байсан 2 хүн л байлаа. Blitz and Glaive. Хоёр IGL маань аль аль нь л багаа хүнд нөхцөл байдлаас гаргах гэж үйлээ үзэж тамаа цайсан байхдаа. Ёстой аль аль нь зөв тоглолт гаргасаан. Glaive гэдэг нөхөр бараг л зодог тайлах дээрээ тулаад байсан хүн. Аз нь таарч тавилангаар бутарсан ENCE-д орж carrier-аа авч үлдэх боломж гарч алдах эрхгүй яваа, хэрвээ MongolZ-д хожигдсон бол их оноо алдах байлаа. Тиймдээ ч нилээн төвлөрч харагдсан бүр нөгөө Danish Character-нь цухуйсан уу яасан манай хэдрүү ‘‘COME ON!’’ гэж орилож байна лээ. Glaive-г тэгж чанга дуугарч байхыг хараагүй л юм байна.Хэхэ...

  • Decider Map харин манайханд таарсангүй. Ядаж байхад эхний pistol-оо бараг зүгээр өгцөн. Pick харахад MongolZ- Overpass band-сан байхаар нь гайхаж л байлаа. Уг нь сүүлийн үед Overpass-дээр боломжийн тоглолтууд хийгээд байсан санагдах юм, багаараа яриад учиртай болоод л шийдсэн байх даа.

  • Ер нь манай 5-аас хүнд үед 910, Mz хоёр бусдаасаа арай түрүүлж сэтгэлзүй тогтворгүй болоод байх шиг байна лээ. Сүүлд ажаад байхад 910 маань Anubis-дээр crosshair-ээ тогтвортой байлгаж чадахгүй харагдсан, ядаж нэг байрлалыг 2,3 сек тогтоод хархад л pick хийхээр тохиолдлууд нилээн байсан.

За тэгээд бүгд хувь хувьдаа дүгнэлт хийж байгаа байхөө...Тэдний хувьд нэг л тэмцээн ийнхүү өндөрллөө...амарч аваад л дараагийх...GG WP!

Recent Posts

See All

Comments


Related Posts

bottom of page