Marvel Rivals-ийн улирал богиносож, сар бүр шинэ баатар нэмэгдэхээр боллоо
- Masha Mnn
- Apr 4
- 1 min read
Marvel Rivals тоглоом гуравдугаар улирлаас эхлэн үргэлжлэх хугацаа богиносож, сар бүр шинэ баатар нэмэгдэхээр болжээ.

Marvel Rivals Season 3-аас эхлэн нэг улирал хоёр сар үргэлжлэхээр боллоо. Season 1 болон Season 2 нэг улирал гурван сараар үргэлжилж байгаа. Улирал үргэлжлэх хугацаа богиносож байгаагийн дагуу шинэ баатрууд сар бүр тогтмол нэмэгдэх аж. Энэхүү өөрчлөлт нь 7–8-р сарын хооронд эхлэх 3-р улирал дээрээс хэрэгжиж эхэлнэ.
Season 2 Dev Vision видеонд мэдэгдсэнээр, 3-р улирлаас эхлэн улирлууд 2 сарын турш үргэлжилж, шинэ баатрууд улирлын эхлэл болон дунд үед гарч ирнэ. Энэ нь ойролцоогоор сард нэг удаа шинэ баатар нэмэгдэнэ гэсэн үг.
Season 2 нь Emma Frost-ийг 4-р сарын 11-нд эхлэх Hellfire Gala сэдэвтэй улирлаар нэмэх бөгөөд улирлын дунд үед буюу эхлэлээс хойш ойролцоогоор 6 долоо хоногийн дараа Ultron нэмэгдэнэ. Харин Season 1-д Fantastic Four-ийн дөрвөн гишүүнийг бүгдийг нь нэмсэн. Гэвч NetEase 3-р улирлаас эхлэн улиралд 2 баатар нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Улирлын хугацаа богиноссоноор Battle Pass ч мөн богиносож магадгүй бөгөөд үүний талаар NetEase цаашид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Мөн видеонд Season 2-оор зарим хувцсанд шинээр өнгийн сонголтууд нэмэгдэхийг харуулсан ч эдгээрийг нэмэлтээр худалдан авах шаардлагатай эсэх нь тодорхойгүй байна. Үүгээр ч зогсохгүй бусдад skin бэлэглэх боломжтой болох ба багийн хамтралууд ч нэмэгдэж байгаа. Үүнд Captain America болон Winter Soldier-ийн хамтрал багтсан байна. Харин зарим хамтралууд устгагдаж байгаа. Үүнд Thor, Captain America, Storm нарын хамтрал орсон байна.
Marvel Rivals-ийн Season 2 нь 2024 оны 4-р сарын 11-нд эхэлнэ.
Comments