Marvel Rivals Invitational NA 2025 тэмцээний сүүлийн долоо хоногийн хуваарь нийтлэгдлээ. Тэмцээний хуваарь болон багуудын мэдээллийг хүргэж байна.

EMEA бүсэд Virtus.pro аварга болж тодорсон бол, Хойд Америкийн аварга 2025 оны 3-р сарын 23-нд тодрох болно.
Marvel Rivals Invitational NA 2025 хуваарь
Швейцар шатнаас шалгарсан шилдэг багууд одоо хасагдах шатанд орж, Best of 5 форматаар тоглох болно. Хоёр шилдэг баг аваргын төлөө Best of 7 форматаар Гранд Финалд учраа таарах юм.
2025 оны 3-р сарын 21
100 Thieves VS Envy – 8:30PM EDT / 5:30PM PDT
FlyQuest VS Sentinels – 10:15PM EDT / 7:15PM PDT
Shroud-X VS Shikigami – 5PM EDT / 2PM PDT
Rad Esports VS NTMR – 6:45PM EDT / 3:45PM PDT
2025 оны 3-р сарын 22
TBD (Хожсон багууд тоглоно) – 8:30PM EDT / 5:30PM PDT
TBD – 5PM EDT / 2PM PDT
TBD – 6:45PM EDT / 3:45PM PDT
2025 оны 3-р сарын 23
TBD – 7PM EDT / 4PM PDT
TBD – 10:15PM EDT / 7:15PM PDT
TBD (Гранд Финал) – 9:30PM EDT / 6:30PM PDT
Анхааруулга: Цахим орчинд 100 Thieves vs Sentinels-, харин FlyQuest vs Envy нар эхний шатанд учраа таарсан гэх мэдээлэл цацагдсан бөгөөд тус мэдээлэл нь худал байжээ. Энэ талаар 100 Thieves-ийн менежер Collin Lac албан ёсоор няцаасан хариулт өгчээ.
Marvel Rivals Invitational NA 2025 хаанаас үзэх вэ?
Тэмцээний бүх тоглолтууд 2025 оны 3-р сарын 21-23-ны хооронд Marvel Rivals-ийн албан ёсны YouTube болон Twitch сувгаар шууд дамжуулагдана.
Шууд мэдээллүүд Marvel Rivals-ийн Discord, X (хуучнаар Twitter), TikTok, Facebook, Instagram зэрэг албан ёсны хуудсаар дамжих болно.
Тоглолтууд шууд дамжуулах үеэр:
Кастерийн тайлбар, анализ
Тоглогчдын ярилцлага
Мэргэжилтнүүдийн таамаглал, тойм багтсан тусгай хөтөлбөрүүд гарах юм.
Marvel Rivals Invitational NA 2025-д өрсөлдөх багууд

100 Thieves (Шилдэг тоглогчидтой, түрүүлэх магадлалтай)
Sentinels (Өмнөх шатанд 100 Thieves-д хожигдсон ч хүчтэй хэвээр)
Shroud-X (Shroud-ийн шинэхэн баг, хүчирхэг өрсөлдөгч болж чадах уу?)
FlyQuest (100 Thieves-д хожигдсон ч Shroud-X-ийг ялсан)
NTMR (Дунд түвшний баг, боломжит өрсөлдөгч)
Rad Esports (NTMR-тэй ойролцоо гүйцэтгэлтэй)
Shikigami (Швейцар шатанд ямар ч ялалт аваагүй, хамгийн сул баг)
Envy (Дунд түвшний баг, гэнэтийн ялалт байгуулж магадгүй)
Comments