top of page
728x90.gif

Marvel Rivals: "Clash of Dancing Lions" горимын тухай

Writer's picture: Masha MnnMasha Mnn
Marvel Rivals тоглоом нээлтээ хийснээс хойш дэлхийн хамгийн олон тоглогчтой тоглоомуудын нэг болж, Steam-ийн мэдээллээр өдөрт 400,000+ идэвхтэй тоглогчтой байна. Энэ амжилтыг үргэлжлүүлэхийн тулд Marvel Rivals шинээр "Clash of Dancing Lions" тоглоомын горимоо танилцууллаа.
"Clash of Dancing Lions" горим гэж юу вэ?
Clash of Dancing Lions

Одоогийн байдлаар Marvel Rivals тоглоомд 30 гаруй баатар байгаа бөгөөд тэдгээр нь тус бүрийн чадвар дээр үндэслэн тодорхой ангилалд хуваагддаг. Энэ тоглоомд тоглогчид дайснаа дарахыг голлон зорьсон хэд хэдэн тоглоомын горимууд байдаг. Харин "Clash of Dancing Lions" нь эдгээрээс тэс өөр горим бөгөөд 2-р сарын 14 хүртэл тоглох боломжтой.

Энэ горимыг Overwatch-ын Lucioball горимтой адилтгаж болно. Гэхдээ гол ялгаа нь тоглогчид бөмбөгийг таслахдаа өөрсдийн чадваруудад илүү төвлөрөх хэрэгтэй болно. "Clash of Dancing Lions" горим нь 3v3 форматаар тоглогдоно. Одоогоор тоглогчид цөөн тооны баатруудыг сонгож тоглох боломжтой. Үүнд:

  • Iron Fist

  • Black Widow

  • Star-Lord

Тоглоомын өрнөлт нь Wakanda World Arena-д болно. Эхэлж 10 оноо авсан баг ялах бөгөөд хэрэв тоглоомын хугацаа дуусвал хамгийн өндөр оноотой баг ялагч болно.

Тоглоомын баатруудын дэлгэрэнгүй мэдээлэл

Гоол оруулах систем нь гурван хэсэгт хуваагддаг:

  • Гоолын төв хэсэгт оноо авбал 3 оноо.

  • Хажуу ирмэгүүдэд оноо авбал 1 оноо.

Тоглоомд байгаа баатрууд тус бүрийн өвөрмөц чадваруудыг доор дурдлаа:

Black Widow

Довтолгоо:

  • Зүүн товч: Lions Launch

  • Баруун товч: Ferocious Throw

Чадварууд:

  • Left Shift: Fleet Foot

  • E: Lion Dancer

Iron Fist

Довтолгоо:

  • Зүүн товч: Lions Launch

  • Баруун товч: Ferocious Throw

Чадварууд:

  • Left Shift: Lion Kick

  • Space: Crane Leap

Star-Lord

Довтолгоо:

  • Зүүн товч: Lions Launch

  • E: Ferocious Throw

Чадварууд:

  • Left Shift: Rocket Propulsion

  • E: Lion Leap

  • Баруун товч: Celestial Leap

Бусад мэдээлэл

Энэхүү горим нь зөвхөн 3 долоо хоногийн хугацаанд тоглох боломжтой тул ирээдүйд илүү олон баатар нэмэгдэх эсэх нь сонирхол татаж байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр The Thing болон Human Torch баатруудыг тун удахгүй Marvel Rivals тоглоомд нэмэх төлөвтэй байна.

33 views0 comments

Commentaires


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page