Цахим спортын Counter-Strike төрлийн Major тэмцээнд өрсөлдөнө гэдэг нь Counter Strike-ийн тамирчдын мөрөөдөл, тэдний чансааг тогтоох үзүүлэлт, бас тэдний орлогын эх үүсвэр болдогоороо онцлог.
Мэдээж Counter-Strike-ийн хамгийн нэр хүндтэй, Valve (тоглоом хөгжүүлэгч) өөрөө ивээн тэтгэдэг, мэргэжлийн түвшиний баг, тамирчид оролцдог, энэ төрөлдөө өндөр шагналын сантай, дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг багууд өрсөлддөг.
Тэмцээний явц
Багууд энэ тэмцээнд оролцохын тулд бүс, бүсийн сонгон шалгаруулалтаас шилдэг багууд тухайн бүсэд оногдсон слотын тооны төлөө өрсөлдөнө.
Бүс бүрт оногдох слотын тоо нь өмнөх Мажор тэмцээнд тухайн бүсийн багууд хэрхэн оролцсоноор тодорхойлогддог. Гэхдээ слотын тоог Тэмцээний гарын авлага (Ruler Book)- д маш тодорхой зааж өгдөг.
Valve хөгжүүлэгчийн хувьд Major тэмцээнээ 250,000 - 1,250,000 ам.долларын шагналын сантай зохиодог.
Анхны Major тэмцээнээ 2013 онд Швед улсад болсон Dreamhack өвлийн арга хэмжээний үеэр танилцуулж байсан.
2015 оны сүүлчээс эхлэн энэ тоглоом нь үзэгчдийн тоо, контентийн чанар, өрсөлдөөн нь нэмэгдэж, цахим спорт хэлбэрээр улам өргөжиж байлаа. 2016 онд Valve шагналын санг 250,000 доллараас 1,000,000 доллар болгон нэмэгдүүлж, харин жил бүр гурав биш харин хоёр Major зохиох болов.
Тэмцээний формат
2013 - 2016 онуудад
Тэмцээн нь 16 багийн GSL (хэсгээс гарахын тулд гурван удаа оролдлого хийдэг. Хоёр хожил авбал дараагийн шатандаа дэвшинэ. Хоёр удаа хожигдвол хасагдах болно.) хэсгийн дөрвийн дөрвөн хэсэгт хуваагдсанаар эхэлнэ. Хэсгийн ялагч болон дэд байрын эзэд плей-оффт шалгарна. Плэй-офф нь Bo3 дангаараа хасагдах тэмцээн юм.
2017 он
16 багийн Хэсгийн шат одоогийн Швейцар системээр явагдана. Хэсгээс шилдэг 8 баг плей-оффт шалгарна.
Плэй-офф нь Bo3 дангаараа хасагдах тэмцээн юм.
2018 он – Одоог хүртэл
ELEAGUE Boston 2018-аас эхлэн Valve тэмцээний шинэ ерөнхий форматаа өөрчилж, тэмцээний нэг хэсэг болох Оффлайн сонгон шалгаруулалтыг авчирсан. Энэхүү өөрчлөлтөөр Их аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын тоог 16-аас 24 болгож нэмэгдүүлсэн.
Мажор тус бүрээс шилдэг 16 багийг (FACEIT London 2018 тэмцээний дараа 14 болж цөөрсөн) дараагийн тэмцээнд шууд урьдаг.
Шилдэг 8 баг "Legends" статустай
Үлдсэн багууд "Challenger" статустай болдог.
Бусад сонгон шалгаруулалтын багууд нь тэмцээнээр шийдэгдэх бөгөөд тэд "Contenders" статусыг авах болно.
Major гэдэг нэр нь өөрөө тэмцээний, багийн, тамирчны, зохион байгуулагчийн гээд хоногийн нөр их хөдөлмөрийг зөвхөн энд л үнэлүүлдэг болсон гэхэд хилсдэхгүй.
Манай улсын баг, тамирчдын Major тэмцээний түүх
IEM Katowice 2019
Монгол улсын Counter Strike төрлийн тамирчдаас Г.Эрдэнэцогт “erkaSt” 2019 онд болсон IEM Katowice-ээс анхны стикэрээ авч байсан юм.
PGL Major Antwerp 2022
2022 оны 5-р сарын 9-22-нд болсон PGL Major Antwerp-т IHC esports баг Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байжээ. Багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “techno4K”
Б.Бат-Энх “kabal”
Г.Есөнтөмөр “nin9”
Б.Тэнгис “sk0R”
Intel Extreme Masters Rio Major 2022
2022 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 13-ны хооронд болсон Intel Extreme Masters Rio Major-т IHC esports баг Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байжээ. Багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “
М.Содбаяр “techno4K”
Б.Бат-Энх “kabal”
Б.Тэнгис “sk0R”
Н.Түвшинтөгс “ANNIHILATION”
BLAST.tv Paris Major 2023
2023 оны 5-р сарын 8-21-нд болсон -т BLAST.tv Paris Major 2023 тэмцээнд The MongolZ баг Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байжээ. (Тайлбар: IHC esports багийн бүрэлдхүүн The MongolZ байгууллагат орсон.) Багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “techno4K”
Б.Баатархүү “Bart4k”
Н.Түвшинтөгс “ANNIHILATION”
Б.Тэнгис “sk0R”
Б.Чингүүн “hasteka” (орлон тоглогч байсан тул стикэр аваагүй)
PGL Major Copenhagen 2024
2024 оны 5-р сарын 8-21-нд болсон -т PGL Major Copenhagen 2024 тэмцээнд The MongolZ баг Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байжээ. Багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “Techno4K”
Б.Өсөхбаяр “910”
Б.Аюуш “mzinho”
М.Азбаяр “Senzu”
Perfect World Shanghai Major 2024
11-р сарын 30-аас эхлэх Шанхай Major тэмцээнд оролцох The MongolZ багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “Techno4K”
Б.Өсөхбаяр “910”
Б.Аюуш “mzinho”
М.Азбаяр “Senzu” bLitz”
Ийнхүү Монгол улсын баг тав дах удаагаа Мажор тэмцээнд оролцож, харин тамирчин "bLitz", "techno4K" нар тав дахь стикэрээ авч байна.
Comentarios