M6 Mobile Legends: Bang Bang дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Wildcard шатны эхний тоглолтууд өнөөдөр эхэлсэн. Wildcard шатны тоглолтууд энэ сарын 28 хүртэл үргэлжлэнэ.
Тэгвэл тус шатны эхний тоглолтуудын тоймыг хүргэе.
Group A:
Dianfengyaoguai 2–1 Niightmare Esports
Dianfengyaoguai 2-1 харьцаагаар ялалт байгууллаа. Эхний тоглолтод Niightmare Esports хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн ч Dianfengyaoguai сүүлийн хоёр тоглолтод тоглолтын хэмнэлээ авч чадсан байна.

Ulfhednar 2–0 Geekay Esports
Ulfhednar баг өөрсдийн тактик, зохион байгуулалттай тоглолтын ачаар Geekay Esports багийг хоёр тоглолтоор буулган авлаа.\

Group B:
Insilio 2–0 Legion Esports
Insilio баг эхний тоглолтоос хойш давамгайлж, 2-0 харьцаатайгаар Legion Esports багийг хожсон.

RRQ Akira 2–0 The MongolZ
RRQ Akira баг The MongolZ багийн эсрэг зохион байгуулалт сайтай тоглож, хоёр тоглолт дараалан ялалт байгуулжээ.

Wildcard шатны дараагийн тоглолтууд:
Wildcard шат 11-р сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг 8 багийн нэг нь Swiss Stage-д шалгарах болно. Swiss Stage нь 11-р сарын 28-наас эхэлж, Knockout шат хүртэл үргэлжлэх юм.
Wildcard шатны хоёр дахь өдрийн тоглолт:
11-р сарын 22-ны 14:00 цагаас The MongolZ vs Insilio
11-р сарын 22-ны 20:00 цагаас RRQ Akira vs Legion Esports
Шагналын сан:
Нийт шагналын сан - 1.000.000 ам.доллар
Нэгдүгээр байр - 300,000–400,000 ам.доллар
Хоёрдугаар байр - 150,000–200,000 ам.доллар
Гуравдугаар байр - Ойролцоогоор 100,000 ам.доллар
Дөрөвдүгээр байр болон түүнээс доош - Тус байрнаас хамааран үлдсэн шагналын санг хуваарилна. Энэ жилийн шагналын сан өндөр байгаа нь MLBB esports-ийн цар хүрээ, сонирхлыг ихээр нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.
Comentários