Mobile Legends: Bang Bang төрлийн M6 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
Урьдчилсан шатанд өрсөлдөх найман багийн товч танилцуулгыг Esports Network хуудаснаас хүргэж байна.
THE MONGOLZ
Сүүлийн хэдэн жил дотоодын тэмцээндээ тасралтгүй түрүүлж байсан IHC Esports багийг "ESN NATIONAL CHAMPIONSHIP: MLBB" тэмцээнд буулган авч анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Wild Card буюу урьдчилсан шатад өрсөлдөх эрхийг аваад байгаа "The MongolZ" багийнхан нэгэн шинэ түүхийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.Энэ тэмцээний битүү морьд гэж яригдаж байгаа The MongolZ баг маань хэсэгтээ хэрхэн хуваарилагдах зэргээс хамаарч олон зүйл шийдэгдэх болов уу.
Мэдээж үндэсний аваргаар өөрсдийгөө хэр потенциал сайтай баг гэдгээ харуулан IHC Esports багийг буулган авсан учир олон баг тэднээс эмээж байгаа нь ойлгомжтой. Харах л үлдлээ. Багийн бүрэлдэхүүн
The MongolZ MLBB багийн бүрэлдэхүүн
Батхүүгийн Эрхэмбаяр “Bankai”
Отгонбаярын Лхагвасүрэн “Mayki”
Нямцогтын Цогтсайхан “Rynx K”
Булганы Төрбаяр “Shenlynn”
Загд-Очирын Билгүүн “Zetsu”
GEEKAY ESPORTS
Бид энэ жилийн Wild Card-д хоёр багаа дэмжих ховорхон боломж тохиож байна. Учир нь Арабын Geekay Esports багийн бүрэлдэхүүнд Монгол улсын тоглогч Баатархүүгийн Ананд “Xeno” болон хуучны The MongolZ багийн гишүүн Carl Vincent “Carvi” Tinio
нар байгаа юм.Хэдхэн сарын өмнө "MSC Mongolian Qualifier" тэмцээнд The MongolZ багт тоглож байсан “Xeno”, “Carvi” нар энэ удаа өрсөлдөгчийн дүрээр хуучин багтайгаа учраа таарахад бэлэн болоод байна.
INSILIO
Хуучны BB TEAM багийн бүрэлдэхүүнээр оролцож буй ОХУ-ын төлөөлөл INSILIO баг "MLBB Continental Championships Season 4" тэмцээнд "Team Spirit" багт ялагдал хүлээж Wild Card-д өрсөлдөхөд бэлэн болоод байна.
DFYG
Хятад улсын тун хэцүү дуудлагатай энэ баг бол хуучны "Xianyou Gaming" баг юм.Тэд энэ зун Саудын Арабт зохион байгуулагдсан MSC /Mid Season Cup/ тэмцээнд нутгийнхаа Keepbest багаа ялан урилгаар оролцож байсан бол энэ удаа "M6 World Championship - China Qualifier" тэмцээнд эсрэгээрээ ялагдаж Wild Card-д оролцохоор болж байна.
LEGION ESPORTS болон NIIGHTMARE ESPORTS
За тун мэдээлэл багатай, энэ тэмцээний хамгийн сул өрсөлдөгчдөөр яригдаж буй хоёр баг бол Legion Esports болон Niightmare Esports багууд юм.
Хоёр баг хамтдаа "M Challenge Cup Mekong Season 4" тэмцээнээс Wild Card шатны эрхээ авсан бөгөөд Лаос улсын Niigthmare Esports багийг бид өмнө жилийн Wild Card дээр IHC Esports (хуучны Lilgun) багт 3:0 харьцаатай ялагдаж байсныг мэдэх байх.
Харин Вьетнам улсын Legion Esports бол энэ жилийн "M Challenge Cup" тэмцээнээр өөрсдийгөө харуулж анх удаагаа Wild Card тэмцээнд өрсөлдөх гэж байгаа баг юм.
Мэдээж битүү морьд шуугиан тарихыг ч үгүйсгэхгүй.
ULFHEDNAR
За хуучны FireFlux л гээд бодоход болно доо. Wild Card-ийн өмнө "organization" -аа сольж байгаа юм шиг байна. Өмнөх M5 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байсан хүмүүс сайн мэдэх биз ээ. Хэсэгтээ Blacklist, Team SMG гэх хүчирхэг багуудыг ялан хасагдах шатад шалгарч байсан туршлагатай багуудын нэг.Тэд энэ жил "MTC Turkiye Championship Season 4" тэмцээнд Grand Final-д нутгийнхаа S2G Esports багт ялагдсанаар Wild Card-д өрсөлдөхөөр болж энэ тэмцээнийг улам сонирхолтой болгож байна.
AKIRA
Бразил улсын хамгийн туршлагатай, хамгийн хүчтэй багийг нэрлэ гэвэл яалт ч үгүй RRQ AKIRA баг юм. Сүүлийн хоёр дэлхийн аваргадаа лигтээ түрүүлэн урилгаар орж байсан RRQ энэ жил Аргентин улсын байгуулагдаад удаагүй байгаа "Maykam Evolve" багт ялагдсанаар Wild Card дээр өрсөлдөхөд бэлэн болоод байна.
M6 Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний хуваарь:
Wild Card: 11 сарын 21 - 24
Swiss Stage: 11 сарын 28 - 12 сарын 5
Knockout Stage: 12 сарын 7 – 15
Монгол улсаа төлөөлөн оролцож буй The MongolZ баг "M6 Wildcard" тэмцээний нээлтийн тоглолтоо орой 20:00 цагаас хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Бразил улсын RRQ Akira багтай хийх болно. Урьдчилсан шатанд оролцож байгаа 8 багаас ердөө цор ганц баг нь Дэлхийн аваргад оролцох юм.
Wild Card шатны тэмцээний шууд дамжуулалтыг албан ёсны эрхтэйгээр ESN - eSports Network-ийн Youtube & Facebook хуудас болон Premier Sports Network 5 сувгаар хүлээн авч үзээрэй.
Зургийн болон мэдээллийн эх сурвалж: ESN - eSports Network
Comments