top of page
Writer's pictureAriunzayat Yunren

LOL WORLDS 2024 Англи улсад болно

LOL WORLDS 2023 дуусаад долоо ч хоноогүй байхад дараа жилийн тэмцээний тов, байршлаа аль хэдийн зарлалаа.

League of Legends тоглоомын хөгжүүлэгч Riot Games 2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг Англи улсын нийслэл Лондон хотод O2 Arena-д 11-р сарын 2-нд хийнэ гэж мэдэгдлээ.

2015 онд League of Legends-ийн улирлын төгсгөлийн тэмцээниийг OVO Arena Wembley-д зохиож байсан бол 8 жилийн дараа; 2021 оноос хойш Европт анх удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Их Британид эргэн ирж байна. 2021 онд COVID-19 тахлын улмаас Хятад улсад болох тэмцээн цуцлагдаж Исландад болсон билээ.

Сүүлийн жилүүдэд Лондон хот цахим спортын томоохон арга хэмжээнүүд: League of Legends-ийн 2023 оны дунд улирлын урилгаар оролцох багуудыг тодруулах тэмцээнийг Copper Box Arena-д, Apex Legends Global Series Championship 9-р сард Birmingham’s Resorts World Arena-г зорьсон.

Харин дэлхийн аваргын тэмцээн болох O2 Arena нь NBA-ийн тоглолтууд, ATP теннисний тойргийн финал, Адель, Бейонсе нарын үзүүлбэр зэрэг олон төрлийн спорт, хөгжмийн арга хэмжээг зохион байгуулж байсан live арга хэмжээнүүдийг зохиодог туршлагатай.

Тэмцээний бусад газруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч Парис хот нэлээн чухал нөлөөтэй байгаа бололтой.


LOL WORLDS

T1 2023 WORLDS CHAMPIONSHIPFaker 7 жилийн дараа T1 багийн хамтаар дэлхийн аваргад түрүүллээ. Тэд финалын тоглолтод Хятад улсын Weibo Gaming багийг 3:0 харьцаатай илт илүүрхэн ялалт байгуулсан ба мөн тус тоглолт нь ESPORT-ийн түүхэнд дэх нэгэн зэрэг хамгийн их төхөөрөмжөөс үзсэн тоглолт болжээ. Тус рекордыг өмнө нь Free Fire утасны Battle Royal тоглоомын дэлхийн аваргын тэмцээн 5,415,000 нэгэн зэрэг төхөөрөмжөөс үзсэн үзэлтээр тэргүүлж байсан бол T1 vs WEIBO Gaming багуудын тоглолтыг 6,273,000 төхөөрөмжөөс нэгэн зэрэг үзэж эвджээ.
Тус түрүү нь Faker-ийн 4 дэх дэлхийн аварга бол багийн бусад гишүүд болох Oner, Zeus, Keria, Gumayusi нарын хувьд анхны дэлхийн аваргын түрүү болж байгаа юм.
26 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page