Riot Games 2025 оны League of Legends (LoL) World Championship-ийн шагналын сан 5 сая ам.доллар байхаар баталжээ.

LoL Esports-ийн Глобал Ерөнхийлөгч Chris Greeley энэ тухай 3-р сарын 16-нд болсон First Stand Tournament-ийн финалын өмнөхөн ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
LoL World Championship 2025: Шинэ дээд амжилт тогтоох уу?
"Worlds" буюу LoL World Championship нь жилийн хамгийн нэр хүндтэй тэмцээн юм.
Өнгөрсөн жилийн LoL World Championship түүхэндээ хамгийн олон үзэгчтэй болсон бөгөөд
6.94 сая хүн Grand Final-ийг үзэж,
Bilibili Gaming болон аварга болсон T1 багуудын тоглолт хамгийн өндөр үзэлттэй байсан.
Гэсэн хэдий ч энэ жил шинэ рекорд тогтоох магадлал өндөр байна.
Өнгөрсөн жилийн шагналын сан 2.225 сая ам.доллар байсан бол энэ жил хоёр дахин их болсон.
Chris Greeley багуудад мерчэнд суурилсан нэмэлт урамшууллууд өгөгдөж магадгүй гэдгийг онцолсон.
LoL Worlds 2025-д ямар өөрчлөлтүүд орсон бэ?
Riot Games энэ сарын эхээр тэмцээний форматын шинэчлэлтүүдийг зарласан.
Багийн тоо 20-оос 17 болж буурсан.
Тэмцээн Хятад улсад 10-11-р саруудад болно.
Үүнээс өмнө, шүтэн бишрэгчид зун болох Mid-Season Invitational (MSI)-ийг хүлээж байна.
MSI 2025 тэмцээн 6-р сарын 27 – 7-р сарын 12-нд Канадын Ванкувер хотод зохион байгуулагдах бөгөөд
10 баг оролцож, 2 сая ам.долларын төлөө өрсөлдөх юм.
"Fearless Draft" форматыг үргэлжлүүлнэ
Энэ жилийн анхны бүс хоорондын том тэмцээн болох First Stand Tournament саяхан дууссан.
Уг тэмцээн 1 сая ам.долларын шагналын сантай байсан бөгөөд
Riot Games-ийн шинэ санаачилга болох "Fearless Draft" форматыг анх удаа туршсан.
Chris Greeley үүнийг баталгаажуулж, 2025 онд болох бүх тэмцээнд "Fearless Draft"-ийг ашиглана гэж мэдэгджээ.
LoL Esports-ийн ирээдүй
LoL Esports-ийн Глобал Ерөнхийлөгч Chris Greeley тоглоомын мэргэжлийн экосистем-ийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Бид LoL Esports-ийг ашиг орлого олох бизнес биш, харин тогтвортой систем болгох зорилготой” гэжээ. Riot Games мэргэжлийн болон сонирхогчийн түвшний багууд урт хугацаанд өсч, ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
Comments