top of page
728x90.gif

League of Legends: "Hall of Legends"-ийн шинэ гишүүнийг тавдугаар сард зарлана

League of Legends тоглоомын зүгээс 2025 оны "Hall of Legends" буюу Домогт тоглогчдын танхимд элсэх дараагийн тоглогчийг тавдугаар сард зарлах гэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
"Hall of Legends"

Мэдэгдэл нь Riot Games-ийн League of Legends-ийн 2-р улирлын хөгжүүлэлтийн шинэчлэлтийн төгсгөлд хийгдсэн юм. Мэдэгдлийн үеэр Riot Games-ийн League Studio-ийн дарга Andrei van Roon хэлэхдээ “Тавдугаар сард бид Лигийн ертөнцөд өөрийн ул мөрийг үлдээсэн бас нэгэн домогт тоглогчийг алдаршуулна. Тэрээр дараагийн Hall of Legends-ын гишүүн болж, ирээдүйн тоглогчдод урам зориг өгсөн гэдгээрээ үнэлэгдэх болно,” гэжээ.

Hall of Legends нь Riot Games болон автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz компанийн хамтран хэрэгжүүлдэг жил бүрийн хөтөлбөр бөгөөд цахим спортын домогт тоглогчдын гавьяаг алдаршуулах зорилготой юм.

Өнгөрсөн онд T1 багийн тоглогч Lee “Faker” Sang-hyeok тус шагналыг хүртсэн. Түүний элсэлтийг тохиолдуулан Riot тусгай эвент пасс гаргаж, түүний хамгийн алдартай мөчүүдээр дамжсан аяллыг фенүүдэд толилуулсан. Түүнд зориулсан гоёлын skin-үүд, тухайлбал тансаг зэрэглэлийн Ahri skin зэрэг олон төрлийн гоёл чимэглэлүүд гарсан. Мөн "Faker"-т тусгайлан Mercedes-AMG SL 63 машин бэлэглэсэн бөгөөд in-game контентын орлогын тодорхой хувийг түүнд хуваарилсан байдаг.

2025 онд ч мөн адил баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдах хүлээлттэй байгаа ч одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл зарлагдаагүй байна. Шинэ гишүүнийг сонгох ажиллагаа өмнөх жилийнхтэй адил бүс нутгийн лигүүд болон и-спортын нийгэмлэгийн төлөөлөл бүхий шүүгчдийн бүрэлдэхүүнээр хийгдэнэ.

Сонгон шалгаруулалт нь олон улсын болон бүс нутгийн тэмцээнүүдийн амжилт, и-спортын ертөнцөд оруулсан хувь нэмэр зэрэг шалгуур дээр үндэслэдэг.

Түүнчлэн Riot Games-аас League of Legends-ийн 2-р улирлын хүрээнд шинэ “Brawl” тоглоомын горим, Yunara гэх шинэ баатрыг танилцуулсан бөгөөд тэрээр 2-р актын үеэр нээлтээ хийх юм.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page