League of Legends 2025 оны улирал ид дундаа өрнөж байгаа бөгөөд бүс нутгийн ихэнх лигүүд эхний улирлаа дуусгаад байна. Riot Games-н зүгээс баатруудын сонголтыг илүү стратегийн болгох шинэ системийг нэвтрүүлсэн нь Fearless Draft юм.

Энэхүү систем нь анх 2024 онд Хятадын LPL (League of Legends Pro League)-д туршигдсан бөгөөд одоо олон улсын томоохон тэмцээнүүдэд хэрэглэгдэж байна. Ингээд Fearless Draft-ын талаарх бүх мэдээллийг хүргэе.
Fearless Draft гэж юу вэ?
Fearless Draft нь бүс нутгийн лигүүдийн эхний улирал болон удахгүй болох First Stand тэмцээнд ашиглагдаж буй дүрэм юм. Тухайн дүрэм нь:
Нэг сонгосон баатрыг тухайн цувралд дахин сонгох боломжгүй.
Стандарт 10 хориглолтоос гадна нэмэлт 10 "Fearless" хориглолттой.
Best-of-3 болон Best-of-5 форматуудтай тэмцээнүүдэд ашиглагддаг.
Багууд баатруудын сонголтоо тэлэх, стратегиа илүү боловсруулах шаардлагатай болно.
Мөн Fearless Draft нь хоёр төрөлтэй:
Soft Fearless Draft
Hard Fearless Draft.
Soft Fearless Draft
Өмнөх тоглолтод ашигласан баатрыг дахин сонгох боломжгүй.
Гэхдээ эсрэг багийн өмнөх тоглолтод сонгосон баатрыг сонгож болно.
Тухайн цувралын турш баг бүр баатрыг ганцхан удаа ашиглах боломжтой.
Таван тоглолтын турш 50 өөр баатар сонгох шаардлагагүй.
Hard Fearless Draft
Цувралын турш нэг баатрыг нэг л удаа ашиглах боломжтой.
Нэгэнт сонгогдсон баатрыг хоёр баг хоёулаа дахиж ашиглаж чадахгүй.
Таван тоглолттой цувралд заавал 50 өөр баатар сонгох нөхцөл бүрдэнэ.
Hard Fearless Draft нь стратегийн хувьд илүү хэцүү бөгөөд багууд League of Legends-ийн бүх баатрыг ашиглах шаардлагатай болох юм.
Дүгнэлт
Fearless Draft нь LoL-ийн өрсөлдөөний түвшнийг шинэ шатанд гаргах зорилготой бий болсон дүрэм гэж ихэнх тоглогчид таамаглаж байна. Энэ нь багуудад илүү олон баатрын скиллийг эзэмших шаардлага бий болгож, тоглолтын стратегийг бүрэн өөрчилж чаджээ. Ингэснээр тоглоом илүү сонирхолтой болох давуу талтай бөгөөд томоохон лиг тэмцээнүүдэд өрсөлдөөнийг ширүүсгэх бололтой.
Comentários