PUBG Mobile тоглоомын хөгжүүлэгч Krafton ирэх 2-3 жилийн хугацаанд Энэтхэгийн видео тоглоом, цахим спортын салбарт 150 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарлав. Крафтон нь Өмнөд Солонгос улсын тоглоом хөгжүүлэгч байгууллага бөгөөд, PUBG, PUBG Mobile, Battlegrounds Mobile India зэрэг цахим спортын төрлүүдийг хөгжүүлсэн гэдгээрээ алдартай.
Бүс нутагт үзүүлэх энэхүү шинэ төсөл нь Энэтхэгийн NODWIN Gaming, Nautilus Mobile, Loco зэрэг компаниудад аль хэдийн хөрөнгө оруулсан 140 сая доллараас тусдаа.
Крафтон мэдэгдэлдээ “Энэ мөнгөний гуравны нэгийг Энэтхэгийн цахим спорт, видео тоглоомын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад, үлдсэн 50 сая долларыг шинэ гарааны бизнесүүдэд зориулах болно.” гэжээ. Хөрөнгө оруулалтыг ямар салбарууд ашиг хүртэх талаар Крафтон “видео тоглоом, цахим спортын мэдээллийн олон төрөлд, энтертэйнмент, контент бүтээх зэрэгт зарцуулна” гэж мэдэгдлээ.
“Стратегийн хөрөнгө оруулалтыг хийхдээ өмнө ажиллаж байсан туршлага, мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан, шинэлэг санаа, технологийн шинэ туршилтыг хийж чадах гарааны бизнесүүдийг дэмжихэд чиглүүлнэ. 2021 оноос хойш бид янз бүрийн гарааны бизнесүүдэд 140 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийж, тэдний гаргасан амжилтанд бид сэтгэл хангалуун байна. Бид Энэтхэгийг дэлхийн видео тоглоом, цахим спорт, технологийн салбарын гол тоглогч болох боломжтой гэдэгт итгэж, ирэх 2-3 жилд хэрэгжүүлэх 150 сая долларын нэмэлт хөрөнгө оруулалт үүнд чиглэж байна” гэж Энэтхэгийн тал мэдэгджээ.
Comments