top of page

Korean Air Өмнөд Солонгосын тамирчдыг ивээн тэтгэнэ

Korean Air агаарын тээврийн компани Ханжоугийн Азийн Наадамд оролцох Солонгосын үндэсний спортын багтай хамтран ажиллахаар болсноо зарлалаа.

Хамтын ажиллагааны үр дүнд Korean Air нь Наадмын үеэр маркетингийн үйл ажиллагаа явуулж, Өмнөд Солонгосын Үндэсний багийн өмсгөл дээр тус компанийн лого байх болно.

Жакарта хотноо 2018 оны Азийн Наадмын үеэр үзүүлэх тоглолт хэлбэрээр орсон цахим спортын төрлүүд энэ удаагийн 19 дэх удаагийн наадамд Dota 2, League of Legends, PUBG Mobile, Arena of Valor, FIFA 22, Street Fighter V долоон цахим спортын төрөл багтах болно.

Өмнө байсан Hearthstone энэ оны наадамд медальт тэмцээн байхаа больсон.

League of Legends бол Өмнөд Солонгосын цахим спортын тулгуур, чадварлаг олон багтай, олон мэргэжлийн тамирчидтай. Үндэсний багийн бүрэлдэхүүнд Өмнөд Солонгос болон дэлхийн нэр хүндтэй Gen.G, T1, мөн саяхан MSI-д түрүүлсэн Хятадын JD Gaming багийн гишүүд багтжээ.

Азийн тоглолтод анх удаа орж байгаа League of Legends тэмцээнд энэ тоглоомын түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг гэгддэг алдарт тоглогч Lee ‘Faker’ Sang-hyeok оролцох болно.

Ханжоугийн Азийн наадмыг 2022 онд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн жил COVID-19 халдварын улмаас хойшлогдсон.

 

2023 оны Азийн наадам 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотод болно. 15 хоног үргэлжлэх уг тэмцээнд спортын 40 төрлөөр оролцох бөгөөд энэ 19 дэх удаагийн Азийн наадам болно. Тоглолтыг 2022 оны есдүгээр сард хийхээр төлөвлөж байсан ч Ханжоу болон түүний эргэн тойронд COVID-19 халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул 2023 он хүртэл хойшлуулсан. Ханжоу нь 1990 онд Бээжин, 2010 онд Гуанжоу хотуудын дараа Азийн наадмыг зохион байгуулсан Хятадын гурав дахь хот юм.

8 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page