top of page
Writer's pictureAriunzayat Yunren

JAPAN FESTIVAL IN MONGOLIA 2024

JAPAN FESTIVAL IN MONGOLIA 2024 арга хэмжээ нь Япон улсын өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг ба энэ жилээс цахим спортын тэмцээнийг Valorant төрлөөр ESN – Esports Network хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Монгол Японы уран бүтээлчдээс гадна анимэ дууны тэмцээн, косплей тэмцээн, кэндо, каратэ, хошин болон илбийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.

Тэмцээний мэдээлэл

Valorant Friendly Match 2024 нөхөрсөг тоглолтын шагналын сан: 6,000,000₮

  • 1-р байр: 3,000,000 төгрөг

  • 2-р байр: 2,000,000 төгрөг

  • 3-р байр: 1,000,000 төгрөг


Тэмцээний хуваарь

2024 оны 8-р сарын 17-ны өдөр Valorant нөхөрсөг тэмцээний эхний шат онлайнаар зохиогдоно.

2024 оны 8-р сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбайд Япон-Монгол багуудын хооронд нөхөрсөг тоглолт болно.

Тэмцээний шууд дамжуулалтыг: Japan Festival In Mongolia Youtube хуудаснаас

Тэмцээний финалын тоглолт : 08-р сарын 18нд Сүхбаатарын талбайд

Дэлгэрэнгүй мэдээллийг: JFM Япон Фестиваль Монголд хуудаснаас аваарай.


Valorant Friendly Match 2024 нөхөрсөг тоглолтонд дараах багууд оролцоно.

Renaissance High School Group

Renaissance High School Group-ийн Японы цахим спортын баг нь Япон улсын ахлах, дунд сургуулийн түвшинд цахим спортын үйл ажиллагаа явуулдаг. Тэдний үндсэн зорилго нь цахим спортын соёлыг дэмжих, оюутнуудад багийн ажиллагаа болон стратегийн сэтгэлгээ хөгжүүлэх боломж олгох явдал юм.

Баг нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын болон дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн. Тэдний голчлон өрсөлддөг төрөл нь League of Legends (LoL), Valorant, Overwatch, болон Apex Legends юм.

Амжилтуудаас дурьдвал:

• 2022 онд багийн гишүүд Япон улсын дунд сургуулийн цахим спортын лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.

• 2023 онд баг нь Asia-Pacific High School Esports Championship тэмцээнд  Япон улсыг төлөөлөн оролцож, хоёрдугаар байр эзэлсэн.

• 2024 оны эхээр Renaissance High School Group багийн гишүүд Япон улсын дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон медаль хүртсэн.

Renaissance High School Group-ийн багийн гишүүд нь ахлах, дунд сургуулийн сурагчид бөгөөд тэднийг чадварлаг дасгалжуулагч нар удирддаг. Энэхүү баг нь Японы цахим спортын ирээдүйн төлөөлөл болж, цаашдын тэмцээнүүдэд илүү их амжилт гаргахаар зорьж байна.


JAPAN FESTIVAL IN MONGOLIA 2024
Credit:JAPAN FESTIVAL IN MONGOLIA 2024

TRINITY

TRINITY нь мэргэжлийн түвшний, туршлагатай гишүүдээс бүрдсэн бөгөөд хамтраад удаагүй хэдий ч бусад багуудыг буулган авч Challengers South East Asia 2024 split 3-т шалгарсан нь тэднийг хурдацтай өсөн дэвшиж байгааг илтгэж байна.

Тэдний багийн хамтрал, стратеги, буудалт, тоглолтын арга байрлал зэрэг нь туршлагатай багуудын дунд ч өндөрөөр үнэлэгдэж байна.

TRINITY баг нь Монгол улсаас VCL SEA-д шалгарсан хоёр дахь баг бөгөөд байгуулагдаад удаагүй хэдий ч цахим спортод шинэ өнгө төрхийг авчирч, илүү их амжилт гаргах боломжтой баг юм.

Valiance

Valiance баг нь бүрдээд 1 жил болж байгаа ч Монголын цахим спортод өөрсдийн ур чадвараар цахим спортын ертөнцөд хурдацтай өсөн дэвжиж буй багуудын нэг юм. MESA-ийн тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Тэдний стратегийн тоглолт, багийн хүчирхэг эвсэл нь бусад багуудын дунд өндөр үнэлэгдэж байна.

Valiance багийн онцлох амжилтуудаас дурдвал:

• MESA MVT 2: Final тэмцээн - 5-р байр

• Valorant Premier Invite Division-д оролцож байгаа.

Ready To Go

"Ready To Go" нь Монголын цахим спортын (e-sports) баг бөгөөд олон төрлийн тэмцээнд амжилттай оролцож, цахим спортын ертөнцөд хурдацтай өсөн дэвжиж буй баг юм.

RTG багийн онцлох амжилтуудаас дурдвал:

MVT 2: wild card 2-р байр

MVT 2: Champions 4-р байр

ESN National Championship 2023 /Valorant/ 3-р байр тус тус эзэлж байсан.

 

Team Kobolds

Team Kobolds нь Монголын  цахим спортын ертөнцөд хүчтэй байр суурь эзэлсэн, мэргэжлийн түвшний багуудын нэг юм. Тэд олон төрлийн цахим спортын тэмцээнүүдэд тэргүүлж, олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож ирсэн.

Team Kobolds багийн онцлох амжилтуудаас дурдвал:

• ESN National Championship 2023 тэмцээний 1-р байр.

• MVT One Finals тэмцээний 2-р байр.

• MVT Two Winter тэмцээний 2-р байр.

• MVT Two Finals тэмцээний 2-р байр.

• Valorant Challenger HK/TW Split 2 тэмцээний 3-р байр.



The MongolZ

The MongolZ нь Монголын хамгийн нэр хүндтэй, амжилттай багуудын нэг бөгөөд ялангуяа Counter-Strike: Global Offensive (CS: GO) зэрэг тоглоомд амжилт гаргасан юм.

The MongolZ баг нь 2010-аад оны дунд үед үүсгэн байгуулагдсан бөгөөд Ази дахь Е-спортын ертөнцөд хурдан өсч гарч ирсэн.

Тус баг нь олон улсын болон бүс нутгийн олон тэмцээнд оролцож, дээгүүр байр эзэлж, аваргын цол хүртсэн ч удаа бий.

The MongolZ баг нь Монголын Е-спортын замналд чухал үүрэг гүйцэтгэж, Монголын тоглогчдын чадавхийг дэлхий дахинд харуулж байна.

Chinggis Warriors баг

Chinggis Warriors баг нь цахим ертөнцийн байлдааны талбарт шинэчлэлтийг авчирсан, дижитал салбарын баатаруудын төгсгөлгүй эрэлд хөтөлсөн баг юм.

Эртний Монголын аугаа их хаан Чингисийн эр зориг, мэргэн ухааныг харуулж, өнөөгийн технологийн шинэчлэлтэй нийцүүлэн, цахим спортын өрсөлдөөнт ертөнцөд ноёрхох зорилготойгоор байгуулагдсан. Цахим ертөнцийн өрсөлдөөнт талбарт Chinggis Warriors баг нь олон улсын тэмцээнүүдэд амжилт гарган, Монголын нэрийг дэлхийд дуурсгасаар байна.

Тэдний ялалт бүр нь түүхийн хуудсыг шинэчилж, Монголын цахим спортын ирээдүйг тодотгож буй.

MND болон UWU нар бол Монгол Улсын цахим спортод шинээр гарч ирсэн, цахим спортод  хувь нэмэрээ оруулж байгаа багууд юм.



Мэдээний болон зургийн эх сурвалж: JFM Япон Фестиваль Монголд 


 

 



 

Comments


Recent Posts

bottom of page