IHC esports байгууллага Dota2-ийн багаа тараалаа. Мэдээж сонсоход гунигтай л байна.
Dota уг нь CS:GO-оос эрт эхэлсэн түүхтэй гэдэг. Тэр үеийн тоглогчид өнөөдөр хаа явдаг юм бол доо? Ariuk, Retribution, Sanke…?
Тэмцээн цөөхөн. Аливаа спортын төрлийн эко системд тоглогчид, тэмцээн, үзэгчид гол хөдөлгөгч хүч болж, тэднийгээ тойрсон бизнес эргэлдэж байдаг. Бидэнд, манай Dota-гийн хувьд энэ бүгд бараг л байхгүй. Сүүлийн үед MESA, ESN- esports network байгууллагууд л томоохон тэмцээн зохиосон.
Тоглогчид, баг нь цөөн учир тэмцээн цөөхөн байна уу? Эсвэл тэмцээн цөөхөн учир тоглогчид бага байна уу?
Dota 2 төрлийн контент ч бага. Уг нь хийх контентийн сэдэв түм бумаараа л байх шиг байдаг. Миний мэдэхээр EG studio, Cadis, kn1fe, Noxy нар л Dota 2 төрлөөр тогтмол контент хийж байна. Dota-гаар авууштай нийтлэл бичдэг нь Two Sentries. MonAge Dota, Spike facts, esportsnewsmn зэрэг хуудаснууд мэр сэр бичнэ ээ. Өөр пэйж, стриймэрүүдийн талаар нэрлээд өгөөрэй.
Лигионер буюу харж явах, жишээ болгох тоглогчид эвэл үнэндээ Narman л байна. Гэвч гадны багуудад тоглож байгаа хуруу дарам цөөхөн тоглогчидоос тив дэлхийд гарахыг хүлээхээс өөр аргагүй.
Залгамж халаа болох залуу тоглогчид нэрлэх гэхээр үнэндээ байхгүй. Залуу тоглогчид гаргах, хэн ч гаргах юм билээ? Хэн нь дасгалжуулж хэн нь ч бэлдэх юм бил ээ?
Зах зээлийн багтаамж. 3 сая гаруй хүн амтай бидний 500 мянга орчим нь идэвхтэй gamer-үүд. Тэдний хэд нь мэргэжлийн түвшинд өрсөлдөх билээ? Тэдний хэд нь Dota тоглох билээ?
Хэдийгээр сонсоход таатай санагдахгүй байгаа ч IHC багийн энэ удаагийн мэдэгдэл нь харин ч цагаа олсон болов уу? Бидний хувьд энэ хүртэл чирсэн IHC байгууллагат талархахаас өөр зам үлдээгүй.
Гадаадын том багууд жил жилийн The International-ийн дараа маш их өөрчлөлтөд ордог учир энэ боломжийг ашиглаж сайн тоглогчидоо зах зээл дээр гаргах хэрэгтэй байх.
Азийн Тоглолтод хоёрдугаар байрт орсон нь нэлээд хэдэн хүмүүсийн хараанд өртсөн. Ноднин TI-ийн үеэр OG-ийн ceeb, notail нартай, дараа нь Tencent-ийн менежерүүдийн нэгтэй уулзаж байхад ч манай IHC-ийн тухай дурдаж, асууж байсан.
Дэлхийн Dota тавцан юу болж явдаг юм бол?
Байх ёстой, байдаг л үзэгдэл боловч цахим спортын тулгын гурван чулуу гэдгийн хувьд Valve ч нэг юм бодож байгаа болов уу.
Ноднин гарсан өөрчлөлт тоглогчдод нэлээн хүнд туссан. Тоглоом ер нь нэлээд ур чадвар шаардсан өөрчлөлтүүдийг хийсэн гэхэд болно.
Эхнээсээ нэлээд их мөнгөөр зодсон, шагналын сангийн хэт өсөлт зэрэг нь энэ төрлийг хөөсрүүлж, одоо харин хөөс нь хагарч байна.
DPC оноогүй болсон ч үүнийг нөхөж чадах хэд хэдэн шагнал өндөртэй, чансаа сайтаа тэмцээнүүд аль хэдийн бий болсон.
Хэдийгээр шагналын сан бага ч тоглоомын бий болгосон коммьюнити тоглогчид багууд үүнийг тойрсон бизнесийн загварууд байсаар л байх болно.
Valve-ийн хувьд хэдэн жилийн өмнө Dota-даа анхаарал хандуулаад, CS:GO хаячихаад байгаа юм шиг санагддаг байсан. Одоо харин эсрэгээр.
Гэхдээ тэдний хийсэн шинэ тоглоом Deadlock нь чимээгүйхэнээр, алгуурханаар зах зээл нь тэлж байгаа бололтой юм байна лээ шүү.
Миний Dota-ийн мэдлэг тааруухан ч салбарын хувьд иймэрхүү зүйл ажиглагдаж байдаг. Харин Таны бодол юу вэ?
Comments