top of page
Writer's pictureAriunzayat Yunren

IHC esports Дэлхийн Аваргын тэмцээнд өрсөлдөнө

2023 оны Дэлхийн аварга IHC esports байгууллагын PUBGM төрлийн баг IHC esports Дэлхийн Аварагын тэмцээнд оролцох Урилгаа хүлээн авчээ.

Монгол улсын хувьд ялангуяа мобайл төрлүүдэд олон улсын тэмцээнд оролцох тогтмол бүс байдаггүй нь манай тамирчдын хувьд WildCard бүсээс шалгарч гарах ганцхан зам л байдаг.


"ZEUS" нэрээрээ олноо танигдсан IHC esports 2020 оны PMCO Wild Card-д түрүүлснээр дэлхийн аваргын тэмцээнд орох эрхээ авч, тэр жилдээ Дэлхийн аваргын хүрэл медалийг нутагтаа авчирсан нь тухайн үедээ цахим спортын тухай эерэг ойлголтыг бий болгоход том хувь нэмэр оруулж байсан юм.


IHC esports Дэлхийн Аваргын

Харин гурван жилийн дараа 2023 онд Дэлхийн Аварга цолыг авсан нь амжилтаа бататгаад зогсохгүй Монголын PUBG-чид ямар вэ гэдгийг харуулсан. PUBGM төрлийн бүсийн ямар ч тэмцээнд манай улсаас тогтмол 6-8 баг эхний шатнаас шалгардаг нь энэ төрлийн баг, тамирчид, үзэгчдийн суурь хэр цар хүрээтэй вэ гэдгийг харуулж байна.

2024 PMGC-ийн бүсийн шалгаруулалтад тааруухан амжилттай оролцсон (13-р байр) тэдний багийн хувьд ийнхүү ур чадвараа харуулах боломж, Аваргын цомоо хамгаалах боломж юм.

 

Тэдний багийн өрсөлдөгчид нь гадаадын тоглогчид төдийгүй нутгийн багууд болох

  • Төв болон Өмнөд Азийн Хавар, Намрын тоглолтын аварга, 2023 оны Дэлхийн Аваргын 4-р байрын шагналт 4Merical Vibes (Непал улсын иргэн Chitra Karki үүсгэн байгуулагч нь)

  • Төв болон Өмнөд Азийн Хавар, Намрын тоглолтын 5-6-р байрын шагналт, (Энэ бүрэлдхүүнээрээ 2023 оны дэд аварга болж байсан) Falcons Force баг (Саудын Арабын хөрөнгө оруулалттай, үүсгэн байгуулагч нь Muhammed Motlaq Almutairi)

  • Төв болон Өмнөд Азийн Намрын тоглолтын 8-р байрын шагналт, 2023 оны Дэлхийн Аваргын мөнгөн медальт Stalwart Esports баг (Энэтхэг улсын иргэн Zeyan Shafiq үүсгэн байгуулагч нь)


Дэлхийн аварын тэмцээний лигийн шат 10-р сарын 31-ээс эхлэх бөгөөд бүс бүсээс шалгарсан шилдэг 48 баг оролцоно.

Comments


Recent Posts

bottom of page