top of page
Writer's pictureAriunzayat Yunren

IESF Саудын Арабын хунтайжыг ерөнхийлөгчөөр томиллоо

Олон улсын Электрон Спортын Холбоо (IESF) Саудын Арабын Шахын гэр бүлийн гишүүн, эрхэмсэг ханхүү Файсал бин Бандар бин Султан Аль Саудыг үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгчөөр томиллоо.


IESF-ийн (International Esports Federation) Ерөнхийлөгч асан Влад Маринеску албан тушаалаасаа огцорсон тул Хунтайж Файсал үүрэг гүйцэтгэх бөгөөд удахгүй болох Ерөнхий Ассамблейд түүний албан тушаалыг баталгаажуулах санал хураалт болох юм.


Олон Улсын Электрон Спортын Холбоо нь цахим спортыг хуульчлах, хүлээн зөвшөөрөгдхийн төлөө байгуулагдсан анхны засаглалын байгууллага юм. Мөн дэлхийн хэмжээнд олон жилийн турш цахим спортын тэмцээн болох Дэлхийн Эспортын аварга (WEC) шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг.


Ханхүү Файсал бол Саудын Арабын Эспортын Холбооны Ерөнхийлөгч, Саудын Арабын Шахын гэр бүлийн гишүүн, Дэлхийн Эспортын Холбооны (World Esports Federation)-ы дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг бөгөөд Арабын Эспортын Холбооны ерөнхийлөгч юм. Ханхүү Файсал зургадугаар сард IESF-ийн хууль ёсны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон.


IESF-ийн мэдээлснээр Влад Маринеску дэлхийн цахим спортын хөгжил маш хурдацтай хөгжиж байгаа энэ үед илүү эрч хүчтэй удирдагч гэж үзэн албан тушаалаасаа огцоржээ. Тэрээр “Ханхүү Файсал бол олон улсын тавцанд цахим спортыг нэгтгэж, хэвлэн нийтлэгчид болон Олимпийн хөдөлгөөнтэй ойр дотно харилцаа тогтооход тохиромжтой, миний хүндэлж явдаг хүн, тэр цахим спортоор амьсгалж, Саудын Арабт Үндэсний Холбооны Ерөнхийлөгч болсоны дараа юунд хүрч болохыг үлгэр жишээ үзүүлсэн” гэж мэдэгджээ.


IESF-ээс есдүгээр сарын эхээр дараагийн дэлхийн эспортын аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабт болно гэж мэдэгдэж байсантай холбоотой томилгоо гэж бусад цахим спортын хэвлэлүүд үзэж байна.


Саудын Араб цахим спортын салбарт маш хурдтай, далайцтай, асар их хөрөнгө хаяж орж ирж байгаа билээ. Саяхан 1.5 тэрбум доллараар ESL FACEIT группын Vindex-ийг худалдаж авсан; 45 сая долларын шагналын сантай цахим спорт наадам зохион байгуулсан; засгийн газрын тэргүүлсэн томоохон хөрөнгө оруулалт болох Японы Nintendo-д хөрөнгө оруулсан; томоохон хөгжүүлэгчид, нийтлэлчдийн хувьцааг авсан; ноднин жил тус улсын удирдагч Мохаммед бин Салман Үндэсний видео тоглоом, цахим спортын хөгжлийн стратегийг танилцуулж, засгийн газрын өмчит Savvy Games Groupт 38 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн зэрэг олон ажлуудыг хийж байна.

43 views0 comments

Recent Posts

See All

Commentaires


Related Posts

bottom of page