top of page
Writer's pictureAriunzayat Yunren

IEM Рио 2024 тэмцээний үеэр монгол хэл дээрх үзэгчдийн тоо эхний гуравт орж ирлээ

Бразил улсын Рио Дэ Жанейро хотод болсон Counter Strike төрлийн дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн S-tier чансааны IEM Рио 2024 тэмцээн өндөрлөлөө. 10-р сарын 7-10-ны хооронд үргэлжилсэн Аваргын төлөөх тоглолт Рио хотын Фармаси Аренад болсон юм.

 

Цахим спортын хамгийн олон жилийн түүхтэй, компьютерийн программ хангамжийн Intel санаачлан арван найман жилийн өмнө эхэлсэн энэ арга хэмжээ 2007 оноос  Intem Extreme Masters нэрээрээ бидний үед иржээ.

IEM Рио 2024
Credit: ESL
IEM Рио 2024 тэмцээний тоон үзүүлэлтүүд

Counter-Strike 2 арга хэмжээ IEM Rio 2024 нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үзэгчдийн тоо нэмэгдсэн.

Бразилд 2023 оны 4-р сард болсон IEM 2023-аас 150,000 орчим хүнээр илүү буюу 709,317 хүн үзсэн гэж цахим спортын тоон үзүүлэлтийн платформ Esports Charts мэдээллээ.
  • Нийт үзэгчдийн тоо: 709,317.

  • Үзэгчдийн дундаж тоо: 289,111. Өнгөрсөн жилийнхээс 40 мянга гаруй хүнээр илүү.

  • Шууд дамжуулалтын хугацаа: 49 цаг 50 минут.

  • Нийт үзсэн хүн/цаг: 14 414 356 цаг.

Багуудын үзэлтийн тоо

Украйны Natus Vincere Германы MOUZ багуудын хооронд болсон Best of 5 Аваргын төлөөх тоглолтын үзүүлэлтийг баг тус бүрээр гаргавал

  • NAVI багийн тоглолтыг 5.8 сая цаг

  • MOUZ багийн тоглолтыг 5.6 сая цаг үзжээ.

  • Харин гуравдугаарт нутгийн баг FURIA-ийн тоглолтыг 2.4 сая цаг үзжээ.

Шууд дамжуулалтын платформ

  • Twitch платформ дээр 460,206 үзэгчид

  • YouTube платформ дээр 268,271үзэгчид

Шууд дамжуулалтын хэлний тоог авч үзвэл:

  • Португал хэл дээрх дамжуулалтыг 245,503 үзэгчид

  • Англи хэл дээрх дамжуулалтыг  294,124 үзэгчид

Бусад хэл гэдэг ангилалд

  • Орос хэл дээр 177,548 үзэгчид

  • Украин хэл дээр 85,741 үзэгчид

  • Монгол хэл дээр 37,335 үзэгчид (The MongolZ баг тэмцээний 7-8-р байр эзэлсэн)

Монгол хэл дээр 37,335 үзэгчид. Энэ тоо нь Counter Strike төрлөөр 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын META gaming байгууллагын YouTube сувгийн үзүүлэлт. Тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулхад тухайн сувгийн бүх үзүүлэлтүүд олон улсын судалгааны байгууллагуудын хараанд өртөж, тэр хэрээрээ манай улсын цахим спортын эко системийн ойлголтыг өгдөг. (Жич: Хэлний тухай мэдээллийг Esports Chart-аас авах гэсэн боловч төлбөртэй хэсэгт нь байдаг юм байна.)
IEM Рио 2024
Credit: ESL
Тэмцээний эргэн тойронд

Тэмцээнд оролцогч багуудын олон цагийн нислэг, тамирчдын ачаа алдагдсан нь сэтгэл гонсойлгосон асуудал болов. Жишээлбэл:

  • The MongolZ багийн тамирчин “blitz” өөрийн Intagram хаяг дээрээ “Миний хувьд тэмцээнд амжилт гаргахаасаа илүү Бразилд ирсэн нь л амжилт юм даа. Хэдэн ч цаг нисээд байгаа юм. Бүү мэдээ” гэжээ.

  • The Mongolz баг 2-3 удаа өөр хот улсаар дамжин 25-30 цагийг зөвхөн аялахад зориулсан. Mouz баг Германаас 11 цагийн турш нисч Рио Де Жанейро хотод очсон.

  •  Heroic багийн тоглогч “Nertz” 70 орчим цаг зарцуулж байж  Рио-д ирлээ хэмээн жиргэжээ.

  • Туркийн Eternal Fire багийн тоглогчид “degster”, “kyxsan” нар нислэгээсээ хоцорсон.

 

Мэдээж үзэгч олныг талцуулсан нэгэн явдал болсон нь тоглолтын дараа NAVI багийнхан Virtus.Pro багийнхантай гар бариагүй явдал юм.

Тэмцээний зохион байгуулагчид 2025 онд IEM арга хэмжээг Рио хотод зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасан ч шалтгаан, өөр аль улсын ямар хотод хийх тухай мэдээлсэнгүй.

 

Эх сурвалж: esportsinsider.com escharts.com

Kommentare


Recent Posts

bottom of page