top of page
Writer's pictureMasha Mnn

“IEM Rio 2024”-ийн үзэгчдийн тоо 20 гаруй хувиар нэмэгджээ

“Counter Strike”-н томоохон тэмцээнүүдийн нэг бол “IEM Rio 2024” юм. Тэгвэл энэ оны IEM Rio өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна.

Тодруулбал, Тэмцээнийг 2023 оныхоос 150.000 орчим хүнээр илүү буюу 709.317 хүн үзсэн талаар Esports Charts мэдээллээ. Энэ жилийн дундаж үзэгчид өнгөрсөн жилийнхээс 40 мянга гаруй хүнээр илүү буюу 49 цаг 50 минутын хугацаанд дунджаар 289.111 хүн үзсэн байна. 


Украйны NAVI, Германы MOUZ багийг “Гранд финал”-д буулган авснаар уг тэмцээнд түрүүлсэн. NAVI багийн бичлэгийг 5.8 сая цаг үзсэн бол MOUZ-н бичлэгийг 5.6 сая цаг үзсэн тоогоор тэмцээний туршид хамгийн олон үзэгчтэй багууд байжээ. Энэ нь бусад багуудаас хоёр дахин олон цаг үзсэнд тооцогдож байгаа юм. Харин төрлөх нутагтаа тоглож байсан FURIA баг 2.4 сая цаг үзсэн үзүүлэлтээр хамгийн олон үзэгчтэй багуудаас гуравдугаарт бичигджээ.

Сонирхуулахад, тоглолтын шууд дамжуулалтыг Португал хэл дээр 245.503, Англи 294.124, Орос 177.548, Украин 85.741, Монгол 37.335 үзэгч үзжээ. 

Платформоор ангилбал:

  • YouTube- 268.271

  • TikTok Live- 111

  • Twitch- 460.206 хүн IEM Rio 2024 тэмцээнийг үзсэн байна.


19 views0 comments

Comentarios


Recent Posts

bottom of page